Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд Голомт банк Глобал банкуудтай хамтран хариуцлагатай банкны бизнесийн зарчмуудыг санаачлан гаргалаа

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дугуй ширээний уулзалт 2018 оны 11 дүгээр сарын 26-28-нд Парис хотноо зохион байгуулагдаж дэлхийн хамгийн том 28 банк Голомт банкны хамт “Хариуцлагатай банкны бизнесийн зарчмууд”-ыг санаачлан дэлхий нийтэд нээлттэй хэлэлцүүлэхээр зарлалаа.  Энэхүү 28 банк нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт болон Парисын хэлэлцээрийн зарчмуудыг банкны үйл ажиллагаанд хэрэгжүүлэх ажлыг үлгэрлэн манлайлах санаачилгыг гаргаж буй банкууд ба тус зарчмуудыг 2019 оны 09 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблей-д албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулна.

Парис дахь дугуй ширээний уулзалтанд 50 гаруй орны 1500 дээд түвшний төлөөлөгчид оролцсон ба Монгол Улсаас Голомт банкны ТУЗ-ийн Дарга Ч. Мөнхцэцэг оролцож “Хариуцлагатай банкны бизнесийн зарчмууд”-ыг зарлан хэлэлцүүлэх панелд ICBC, CIMB Group, Societe Generale, Shinhan Financial Group, Nordea, Triodos Bank, Pireaus Bank болон Land Bank-ны удирдлагуудтай хамт оролцож өөрсдийн байр суурийг илэрхийллээ. 

Монголын анхны үндэсний банк болж үүсгэн байгуулагдсан Сайн сайхныг санхүүжүүлэх уриатай “Хөгжлийн Голомт” байх эрхэм зорилгын төлөө ажилладаг Голомт банкны хувьд байгаль нийгэмд ээлтэй тогтвортой хөгжлийн төлөөх үйл ажиллагаа үндсэн зарчимтай нь нийцэж ирсэн.  Тийм ч учраас Монгол Улсдаа төдийгүй дэлхийн хэмжээний санаачилгад нэгдэн өөрсдийн хувь нэмрийг оруулахын төлөө тууштай ажиллаж байна. 

Жирэмсэн эмэгтэйчүүдэд аль ч эмнэлэг харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
Жирэмсэн эмэгтэйчүүдэд аль ч эмнэлэг харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.