Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд мал тооллого эхэллээ

Жил бүрийн 12 дугаар сарын 7-ноос 17-ны хооронд Монгол Улсын жилийн эцсийн мал тооллогыг улс даяар зохион байгуулдаг. Энэ дагуу 2018 оны мал тооллого өнөөдөр орон даяар эхэллээ. Мал тооллогыг зохион байгуулах улсын комисс байгуулагдан бэлтгэл ажлаа бүрэн хангаад байгаа ажээ.

Өнгөрсөн 2017 оны жилийн эцсийн мал тооллогооор Монгол Улсын хэмжээнд нийт 66.2 сая тоо толгой мал тоолуулжээ. Сүүлийн 10 жилийн мал тооллогын нэгдсэн дүнгээс харахад малын тоо толгой 2010 оноос хойш тогтмол өссөн байна.

Тухайлбал, 2010 онд 32.7 сая мал тоологдсон бол 2012 онд 40.9 сая, 2014 онд 51.9 сая, 2016  онд 61.5 сая болж хоёр жил тутамд 10 саяар нэмэгдсэн ажээ. Малын тоо энэ жилд 5 орчим саяар өссөн дундаж үзүүлэлтээр тооцох юм бол энэ жил улсын хэмжээнд 70 орчим сая мал тоологдох магадлалтай байна.


ХХААХҮЯ-ны ажлын хэсэг, Үндэсний статистикийн хорооноос томилогдсон ажлын хэсэг 2018 оны 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдөр хүртэл 10 хоног хяналтын тооллогыг явуулахдаа  дараах ажлуудыг хэрэгжүүлнэ.

Үүнд:

  • Мал тооллогын нэгдсэн зааварт тусгагдсан тооллогын бэлтгэл, зохион  байгуулалтыг хэрхэн хангасан байдалтай аймаг болон ажилласан сумын түвшинд танилцах;
  • Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 224-р тогтоолын заалтын дагуу мал тооллогын ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд нэг зэрэг эхэлсэн эсэх;
  • Мал тооллогын комиссыг шинэчлэн байгуулсан эсэх, нэгдсэн төлөвлөгөө гаргаж, зохион байгуулсан ажил, түүний хэрэгжилтийг шалгах;
  • Тооллого явуулах журам, зааварчилгааны талаар семинар сургалт зохион байгуулсан эсэх;
  • Отроор өөр аймаг, сумын нутагт байгаа өрхийн бүртгэлийг хийж, мал тооллогод хэрхэн хамруулах талаар төлөвлөсөн байдал, түүний хэрэгжилтийг шалгах;
  • Тоологч малыг нэг бүрчлэн нүд үзэн тоолж байгаа эсэхэд хяналт тавих, тооллогын явцад зөрчил илэрсэн тохиолдолд хэрхэн залруулж, данс бүртгэлд тусгаж байгаатай танилцах, шаардлагатай заавар, журмаар хангаж  ажиллах;
  • Бод мал ялангуяа адуу, тэмээг газар дээр нь тооллогод бүрэн хамруулж,   биечлэн тоолох талаар ямар ажил  зохион байгуулсантай танилцах, шалгах;
  • Цэвэр, эрлийз, нутгийн шилдэг омгийн мал, ХАА-н тэжээвэр амьтад, алдуул, тавиул мал зэргийг тооллогод хэрхэн хамруулж, бүртгэлд тусгаж байгаад хяналт тавих;
  • Том малын зүй бус хорогдол (гэнэтийн аюул, өвчнөөр хорогдсон мал, чоно нохойд идүүлсэн мал), хулгайд алдсан мал зэргийг данс бүртгэлд хэрхэн баримтжуулан тусгаж байгаа байдлыг шалгаж, явцын мэдээтэй тулгах;
  • Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдаас нэн шаардлагатай байгаа зүйлсийн судалгаа авах, зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ
Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ
Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.