Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

251 дүгээр цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, ING болон Ариг банкны хөрөнгө оруулалтаар дүүргийн 251 дүгээр цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо.

Энэ хичээлийн жилд тус цэцэрлэгт дүүргийн 24 дүгээр хорооны нийт 91 хүүхэд хамрагдсан бол дэргэдээ гэр бүлэгтэй болсноор нэмж 30 хүүхдийг сурч, боловсрох орчноор хангаж чадсан байна.

Ус-ариун цэврийн байгууламж бүхий гэр цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон НҮБ-ын Хүүхдийн сан, Ариг болон ING банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчид, багш сурагчид,  эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

ЖДҮХ САНГААС ЗЭЭЛ АВСАН ДАРААГИЙН ГИШҮҮНЭЭР Б.БАТТӨМӨР ТОДОРЛОО
ЖДҮХ САНГААС ЗЭЭЛ АВСАН ДАРААГИЙН ГИШҮҮНЭЭР Б.БАТТӨМӨР ТОДОРЛОО
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА