Хус модны шүүс нь хүний биеээс хорыг гадагшлуулах, үрэвслийг намдаах, цэвэрлэх үйлчилгээтэй зөөлөн амттай, хөнгөн чанартай байгалийн шидэт бүтээгдэхүүн бөгөөд Орос улс, Скандинав, Балтикийн улс орнуудад эрүүл мэндийн болон хүнс тэжээлийн зориулалтаар зуу зуун жилийн турш хэрэглэж ирсэн түүхтэй. Манай оронд хус модны шүүсийг элэг цэвэршүүлэх, хордлого тайлах, үрэвслийг намдаах, зүрхний эмгэгийг анагаах гэх мэт зориулалтаар хэрэглэж ирсэн уламжлалттай боловч сүүлийн үед цаг уурын өөрчлөлтийн улмаас ховор нандин бүтээгдэхүүний тоонд орсон билээ.
Бага зэрэг исэглэн амттай байгалын цэвэр ундаа нь төрөл бүрийн эрдэс, амин дэм, эрдсээр баялаг тул эрүүл мэндэд олон талын үйлчилгээтэй цэвэр байгалын эрүүлжүүлэгч органик бүтээгдэхүүн юм. АНУ-ын Аляск мужийн Фэйрбанкс их сургууль судалгаа шинжилгээ хийхэд хус модны шүүс нь С ,В6 , В12 амин дэм, кальци, кали, фосфор , магни, натри, цайр, төмөрөөр баялаг болох нь нотлогджээ. Хүний биед шаардлагагүй хорт бодисуудыг өндөр хэмжээнд цэвэрлэдэг тоник ундаа нь олон өвчинээс урьдчилан сэргийлэхэд өндөр нөлөө үзүүлдэг
Хусны шүүс нь хүний бие организмыг цэвэршүүлж, дотор эрхтэнүүдийн үйл ажиллагааг сайжруулж, хоол боловсруулах, шингээх явцыг дэмждэг 100% органик бүтээгдэхүүн юм.Беларусь Улсад үйлдвэрлэгдсэн "БЕРЁЗОВЫЙ СОК " нэртэй байгалийн цэвэр хус модны шүүс нь Монголын зах зээлд худалдаалагдаж байгаа ба бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авч болох юм байна.