“Хассуурь сан” гаас санаачлан хэрэгжүүлсэн “Сайнаар өөрчлөх 1 санал” залуучуудад зориулсан хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа. Тус хөтөлбөр нь СХД, БГД-ийн 16- 34 насны залуучуудад нээлттэй явагдсан юм. Хөтөлбөрт оролцсон залуучууд өөрийн амьдарч буй хороо, дүүрэгт тулгамдсан асуудлын талаар эссе бичих богино хэмжээний видео нэвтрүүлгийг бэлтгэн гарч шийдэл бүхий төслийг илгээж оролцжээ.
“Хассуурь сан” гаас залуучуудын манлайлалыг бий болгох үүднээс өөрчлөлтийг өөрийн амьдарч буй газраасаа эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг дэмжих үүднээс уг хөтөлбөрийг 35.000.000 төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулсан байна.
Нийгэмд эерэг хандлага, бүтээлч сэтгэхүйг түгээж яваа хөдөлмөрч залуучууд өчигдөр буюу /7 сарын 1/ өдөр оролцогчдоо шалгаруулж шагналаа гардуулж өгчээ.