Нийтийн дуучид дундаа нэлээд “асуудалтай” байгаа хоёр бол яах аргагүй СТА Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр юм. Оны эхээр хүүтэй болсон тэд хамтын амьдралаа эхлүүлсэн бөгөөд одоо бүр ил цагаандаа гарчээ. Хайртай найзынхаа нөхрийг салгаж авч суусан гэх муу нэр зүүсэн Х.Мөнгөнцэцэг шинэ уран бүтээлээ хийж эхэлсэн. Түүний дуулсан “Хожуу бодлын салхи” дууг нь нөхөр Б.Болд хөгжмийг нь хийж найруулсан гэнэ.
Энэ дууны араас удалгүй амраг хосууд хамтарсан шинэ уран бүтээлээ гаргажээ. Дуу нь PM-ээр хит болж байгаа бөгөөд сонссон хүмүүс “Сонсголонтой сайхан дуу дуулжээ” гэх ч зарим нь “Х.Мөнгөнцэцэг Э.Чулуунчимэгт хүрэхгүй юм байна. Анхны юм гэдэг үнэ цэнэтэй. Б.Болд Э.Чулуунчимэг хоёрыг л ард түмэн сонсоно доо” хэмээн амьдралыг нь дүгнэж байна.