Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛ ХАМТЛАГ K-POP -ын ЕРТӨНЦӨД НЭВТЭРЛЭЭ

К поп -ын халуун тогоонд саяхан шинэхэн хамтлаг төрөн гарсан нь Монгол залуучууд байв. Тэд аль хэдийнэ уран бүтээлдээ орж, анхны дуугаа гаргаж, дүрсжүүлсэн нь олон сонсогчдыг татаад буй аж. Хамтлаг нь гурван гишүүнтэй бөгөөд тэд өөрсдийн дуу бичлэгийн студидээ дуугаа бичиж, мөн өөрсдөө клипээ хийсэн гэнэ. Хамтлагийн гишүүдийг танилцуулахад,

Уянга Солонгос улсдаа хоёрдугаарт ордог их сургуулийг санхүүгийн чиглэлээр төгсөж, одоогоор АНУ -ын Калифорниа мужид магистраар суралцаж байгаа. Солонгос улсад болсон гадаад оюутаны солонгос хэл дээрх дуулах тэмцээнд анхны гадаад оюутан түрүүлсэн нь Монгол охин Уянга байв. Энэхүү уран бүтээл нь түүний анхных юм.

Төрмөнх буюу RUTUU Өдгөө Солонгос улсад суралцаж байгаа. Тэрбээр тус улсад өөрийн гэсэн бяцхан дуу бичлэгийн студыг ажилуулдаг аж. Мөн Солонгос улсдаа MGL EVENT ба WORLD MAZAALAI компанийн дэд захиралаар ажиллан парти, арга хэмжээ зохион байгуулладаг байна. Багаасаа дуулж, бүжиглэлдэг байсан аж.

Клипийг хийсэн Sydkyd Солонгос улсын KOREA University сургуулийг хэлний бэлтгэлээр төгссөн . Одоогоор тус улсдаа магистрт сурдаг. Зураг, видео хийх сонирхолтой.

Ингээд тэдний анхны уран бүтээл болох 렛미비 (Let me be) -г хүргэж байна.

 

Лидергүй АН
Лидергүй АН
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.