Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лидергүй АН

Лидергүй АНАмралтын өдрүүдэд АН-ын дотоод сонгуулийн санал хураалт  явагдлаа. АН Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүнээ шинэчилж байгаа. Ингэхдээ ҮБХ-ны бүрэлдэхүүнд байсан 116 эрхмийг хасагдсаны дотор  Амаржаргал, Гантөмөр, Тэмүүжин, Бат-Үүл, Баабар, Халзан Ганболд нар багтсаныг нийтлэлч Б.Баабар цахимдаа жиргэсэн байдаг. Харин АН-ын ҮБХ-нд нэр дэвшигчдийн дотор ч дээрх эрхмүүдээс багтаагүй.

 

Сөрөг хүчин АН өнгөрсөн долоо хоногт дахин шийдвэр гаргаж, Сангийн сайд асан С.Баярцогтыг намын гишүүнчлэлийн бүртгэлээсээ хассан.  Швейцарийн холбооны улсын прокурор, АТГ хамтран Оюутолгойн гэрээг байгуулахад ахалж ажилласан С.Баярцогтыг “Рио тинто”-гоос авлига авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгааг мэдэгдсэн.  Энэ мэдээлэлтэй зэрэгцээд намынхаа лидер улстөрчийг шахаж, хөөсөн нь С.Баярцогтыг хардах, сэрдэхийн завсар тээнэгэлзсэн байсан олны уур амьсгал АН руу чиглэж,  олон нийтийн зэвүү, дургүй хоёрыг нь  зэрэг хүргэсэн билээ. Харин Сангийн сайд асан С.Баярцогт  өөртэй холбоотой шалгагдаж байгаа хэрэгт  “Монгол Улсын АТГ, Швейцарийн холбооны улсын газартай хамтраад надад эрүүгийн хэрэг үүсгээд, зэрэг шалгаж байгаа юм билээ. Энэ бол эцсийн дүндээ үнэнийг нь тогтоох сайхан боломж гэж би хувьдаа бодож байгаа. Яагаад гэвэл манайхан өөрсдөдөө итгэдэггүй.  Надтай холбоотой данс Швейцарийн “Кредит сервис” банк дээр байсан учраас Швейцарийн тал оролцож, хамтарч шалгаж, хүмүүсийн эргэлзээг тайлах сайхан боломж гарч байна. “Оюутолгой” ямар ч авлигагүй, шударга гэрээ болсныг харуулна. АН-ын тухайд гаргасан шийдвэр нь инээдтэй.”  гэсэн тайлбарыг хийгээд байгаа.

Өчигдөр болсон тус намын дотоод сонгуулийн санал хураалт ширүүн уур амьсгалд боллоо.  АН-ын гишүүд  хагаралдаж, бужигнан, эв зүйгээ үл олж,  гар зөрүүлсэн талаар ч цахим орчинд шуугиж байна. Зарим сонгуулийн санал хураах байранд саналын хайрцгийг авч зугтаж байгаа бичлэг цацагдлаа. Өглөөний 07.00 цагт эхэлж санал хураах ёстой атал үд дунд өнгөрч байхад нийслэлийн зарим дүүрэгт  санал авах ажиллагаа эхлээгүй талаар ч мэдээлэл ирж байлаа. Өнгөрсөн баасан гаригт АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж,  Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батцогт, Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улстөрийн зөвлөлийн гишүүн Д.Пүрэвдаваа нар Ардчилсан намын Үндсэн дүрмийг зөрчсөн гэж үзэн Т.Батцогтыг  үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, Д.Пүрэвдаваад сануулах арга хэмжээ авсан байна. Гэтэл сонгуулийн санал хураах өдөр  дотоод сонгуулийн хорооноос Баянзүрх дүүргийн гишүүдийг сонгуульд оролцуулах эрхийг хассан, зарим нэр дэвшигчид өрсөлдөгчөө гэмтээсэн гээд санал авах өдөр санаатай, санаандгүй асуудал үүсчээ.

 

Ийнхүү АН-д шинэчлэл бус хагарал үргэлжилсээр байна. АН-д барууны  үзэл баримтлал илүүтэй нөлөөлсөн, гишүүд нь “би” төвтэй. Тиймээс ч ямар нэг хурал, цуглаан явагдах үед удирдлагуудынхаа эсрэг лоозон барьж, жагсаал хийх нь энгийн үзэгдэл хүртлээ “төлөвшсөн”. Тэр байтугай парламентад эрх барьж байхдаа Төрийн ордонд зохион байгуулсан АН-ын хурал дээр  тухайн үеийн УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдыг үг хэлэх үед  нэг гишүүн оймс шидэж танхайрсан түүхтэй.   

 

Тиймээс өнөөдөр АН лидерүүдээ хавчин, заримыг нь алдаан  дээр нь түлхэн хөөж, нам дахь фракцуудын төлөөллийг  Үндэсний  бодлогын хорооноосоо шахаж байгаа энэ үед  зодоон байтугай дажин үүсэхэд ч гайхах зүйлгүй.  Дээдэх нь суудлаа олохгүй болх доодох нь гүйдлээ олохгүй. Удирдагч  хүн бусдыгаа дагуулж явдгаас хөөж асуудлыг шийддэггүй.  Асуудал энэ хэвээр үргэлжилвэл лидергүй АН-д ирэх 2020 оны сонгуульд амжилт гаргах ч   ч “бүрхэг тэнгэр” шиг л байна.  

Н.Энхлэн

Shuud.mn

Хөвсгөлийн газар нутгийг бүхэлд нь лицензгүй талбар болгомоор байна
Хөвсгөлийн газар нутгийг бүхэлд нь лицензгүй талбар болгомоор байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.