Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ALIVEMAX гэх 4 төрлийн цацлагийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гээд төрөл бүрийн харшил, даралт, нойргүйдэл, зүрх судас, үе мөч, ууц нурууны асуудалтай, цагаан мах эргэх, төрөлхийн болон олдмол саажилттай хүүхэд хэрэглэснээр өндөр үр дүн гарч байгаа талаарх сурталчилгаа ихээр явах болсон.
Тэгвэл тус бүтээгдэхүүнийг хүнсний бүтээгдэхүүн болохыг Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгээс баталсан бөгөөд ийнхүү худал сурталчилгаа явуулж хэрэглэгчдийг татаж байгаа нь Монгол Улсын Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудын тодорхой заалтуудыг зөрчиж байгаа аж.
Дээрх бүтээгдэхүүний хувьд жимсний болон хүнсний ургамлуудын тэжээллэг чанарыг нь хадгалах зорилгоор зориулалтын дагуу хатааж, нунтаглан боловсруулсан ба шингэн хэлбэрт оруулан савласан усанд найруулан уух зориулалттай жимсний охь буюу хүнсний бүтээгдэхүүн болохыг тодорхойлжээ.