Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн цолтой үндэсний бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно. 256 хүчтэн зодоглох тус барилдааны бүртгэл өнөөдөр 17:00 цагт дуусах бөгөөд одоогоор улсын аварга Ч.Санжаадамба, арслан П.Бүрэнтөгс, Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, заан Б.Батмөнх, Н.Жаргалбаяр, харцага Б.Одгэрэл, Х.Гантулга, М.Бадарч, О.Хангай нар барилдахаа мэдүүлсэн байна. Бөхийн барилдааны таслбарыг цахимаар худалдах авах боломжтой аж.