Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ахмадын холбооны тэргүүнээр Ц.Сүхбаатарыг нэр дэвшүүлээ

Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын Холбооны V чуулган үргэлжилж байна. Үдээс өмнөх хуралдаанд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.

Тэрбээр “Ахмадуудын маань үнэт сургааль, ажил амьдралын туршлага залуу хойч үеийнхэнд ус агаар мэт хэрэгтэй байгаа учраас санал зөвлөмжөө харамгүй хэлж байхыг хүсч байна. 

Манай нам ахмад, дунд, залуу гурван үеийн алтан хэлхээг хадгалдаг улс төрийн хүчин. Монгол Ардын Нам хүчтэй, амжилттай байгаа шалтгаан нь үүнд оршдог гэж боддог. Тиймээс ахмадуудаасаа суралцах ёстой” хэмээсэн юм.

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ахмадын Холбооны IV чуулганаас сонгогдсон холбооны удирдлагуудад талархал илэрхийлээд шинээр сонгогдох тэргүүнд Ц.Сүхбаатарыг нэр дэвшүүлээ.

 

Ц.Сүхбаатар нь 1950 онд төрсөн. 1971 онд МУИС-ийг эдийн засагч, статистикч мэргэжлээр төгсчээ. Шинжлэх ухаан доктор, профессор цолтой. 1971-1978 онд Статистикийн төв газар мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, 1978-1980 онд Хөвсгөл аймгийн Статистикийн товчооны дарга, 1980-1984 онд Статистикийн төв газрын Эдийн засгийн хороонд эрдэм шинжилгээний ажилтан 1990 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний газарт эрдэмтэн, нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайд, 1991-1998 онд Монголын Хөдөө аж ахуйн биржийн Ерөнхий захирлаар, 1998-2002 онд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх, 2002 оноос хойш МАН-д Хяналтын хорооны дарга, Нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж байжээ. 

АВТО ЗАМЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД 6-Н ЖИЛИЙН ДАРАА ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛАА ХЭЛЭЛЦЛЭЭ
АВТО ЗАМЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД 6-Н ЖИЛИЙН ДАРАА ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛАА ХЭЛЭЛЦЛЭЭ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.