Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цалинтай ээж” хөтөлбөрийн төлөө У.Хүрэлсүхэд талархая

 

Шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газрын шинэ оны босгон дээр олонд хүргэсэн баярт мэдээ бол “Гэртээ бага насны хүүхдээ асарч, цалин орлогогүй суух 0-3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс олгохоор шийдвэрлэж, төсөвт тусгасан” явдал юм. Мөн гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 мянган төгрөг олгох юм. Үүнд нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулах тооцоолол гарчээ. Өнгөрсөн хавраас яригдаж эхэлсэн “Цалинтай ээж” хөтөлбөр ийнхүү хэрэгжиж эхлэв. Төсөвт тусгагдаагүй гэдэг шалтгаанаар хойшлоод байсан уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр олон ээжүүд сэтгэл амар хүүхдээ асрах боломжтой болж байгаа юм. Улсын хэмжээнд 0-3 насны хүүхдээ асарч буй 135 мянган эх “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахаар тооцоолж, 81 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.  Харин өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжид 16.500 эцэг, эхийг хамарна хэмээн тооцоолж, 15.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Дээрх хөтөлбөрийг хавтгайруулан олгодог халамжийн мөнгөтэй андуурах хэрэггүй. “Цалинтай ээж” хөтөлбөр Монголын үрс маш олон болоход дэмтэй халамжийн бодлого гэж ойлгогдож байгаа. Яг өнөөдөр хүүхэд төрүүлээд гэртээ сууж буй эмэгтэйчүүдэд ямар нэг дэмжлэг байдаггүй. Хүүхдээ асрах хоёр жилийн хуулийн хугацаандаа дахиад жирэмсэлж, хүүхэд төрүүлбэл, ар гэрт нь асуудал үүсч байх жишээний. “Хүүхдээ гаргаад л хүнээр тэжээлгээд сууж бай даа” гэх үгийг захын хүнээс сонсоно. “Манай бэр хүүхэд гаргадаг л ажилтай. Мэргэжлээ бараг мартсан байх” гэсэн явган үг хадмын амнаас хялбар унадаг нь амьдралын үнэн. Ийм л цаг үед Төрөөс гэр бүлийн нийгмийн асуудлыг дэмжих халамжийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн сайшаалтай. Сар бүрийн 50 мянган төгрөг нэг их мөнгө биш ч гэсэн ямартаа ч хүүхдийнхээ живхийг хүнээс гуйхгүй л авчих байх. “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээж бүр авах бөгөөд хүүхдийн тоо хамаарахгүй гэж заажээ. Мөн “Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай” хуулийг УИХ 2017 оны зургадугаар сарын 30-ны өдөр баталжээ. Уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 340 дүгээр тогтоолоор журам баталсан юм. Хуулийн хүрээнд жирэмсэн эх сард 40 мянга, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болгож сард 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, гурав буюу түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор болсон байна.

 

Оны эхнээс мөрдөж эхэлсэн хуулийн дагуу “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах эхчүүд бичиг баримтаа цуглуулан харъяа хороо дүүрэг дээрээ очиж лавлагаа авч бүртгүүлж эхлээд байгаа. Журмын дагуу бүртгүүлсэн өдрөөсөө эхлэн дуусгавар болох хугацаагаа хүртэл хөтөлбөрт хамрагдаж,тэтгэлэг авах ба харин нөхөж олгохгүй юм байна. Тэгэхээр эртхэн хөөцөлдөөд “Цалинтай ээж” болох нь иргэн таны үүрэг болоод байна. Үүний зэрэгцээ төрийн халамжид багтсан залуу эхчүүдэд үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, эрүүл саруул иргэн болгох үүрэг бас ногдож байгаа юм. Эцэст нь, “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхэд талархмаар байна. 

 

Н.Саран

АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаяр дахин 111 сая гаруй төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдов
АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаяр дахин 111 сая гаруй төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдов
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.