Хослон амьдрах жамтай хүний хорвоод сайн ханьтай байхыг эрмэлздэггүй эмэгтэй хүн гэж байдаггүй биз ээ. Гэхдээ эмэгтэй хүн хүлээх ёстой гэдэг сэтгэл зүй нэгэнт хуучирч, өөртөө тохирох “сайн” хүнээ олж авахын төлөө хүүхнүүд өөрсдөө идэвхи гаргах болжээ. Ухаалаг бүсгүй нь хүн төрөхдөө л суут ухаантай чигээрээ гардаггүй, харин хүмүүжил, боловсрол гээд олон зүйлийг эзэмшсний эцэст л суут болж чаддаг гэдгийг ойлгодог.
1. зүйл. Эмэгтэй хүн өөрийгөө үнэлдэг байх ёстой. Танд байгаа хамгийн үнэтэй зүйл бол өөрийгөө хүндлэх, үнэлэх сэтгэл юм. Та л өөрийгөө хайрлаж, үнэлж чадахгүй бол өөр хэн ч таныг хайрлахгүй гэдгийг сэтгэлзүйчид судалгаагаар тогтоожээ. Таны үнэлэмж доогуур байх тусам таныг дорд үзэх эрчүүдийн тоо ихсэнэ.
2. зүйл. Эмэгтэй хүн бие авч явах чадалтай байх ёстой. Эмэгтэй хүн амьдралаа үрэхээргүй ухаалаг, бие авч явах чадалтай, чадвартай байх ёстой. Энэ нь танй хараат бус, чөлөөт байхын баталгаа юм. Ухаалаг эмэгтэй нь сэтгэл хөдлөлдөө бус эрүүл саруул ухаандаа захирагддаг.
3. зүйл. Эр хүнийг сонгохдоо бүү яар… Ухаалаг эмэгтэй ямар ч нөхцөлд саад болохооргүй, жинхэнэ аз жаргалд хүргэх тийм л эрийг сонгодог. Тэр жижиг сажиг зүйлд гутарч гансраад байдаггүй, амьдралыг бодитойгоор, өөдрөг хардаг, хүнд хэцүү нөхцөлд тус дэм болох чадвартай эрийг илүүд үздэг.
4. зүйл. Жинхэнэ эр хүн ямар байдаг вэ? Эмэгтэй хүнийг аваад явах чадвартай, жинхэнэ эр хүн ямар байдаг вэ?
- Түүнийг хэнээс ч юунаас ч авран хамгаалах шаардлагагүй
- Түүнд өөрийгөө ойлгоход нь туслах шаардлагагүй
- Тэр тийм ч царайлаг биш
- Тэр бас үлгэрийн юм шиг баян биш
- Тэр нэр хүндийн хойноос бүхнийг умартан зүтгэдэггүй
- Тэр секс бэлгэдэл биш
- Түүнд танаар эмчлүүлэх зүрх сэтгэлийн гүн шарх байхгүй
- Тэр хэзээ ч сээтэгнэж самбаганадаггүй
- Тэр тантай дотносон ойртох хүртлээ мөнхийн хайр дурлалын тухай улиглахгүй.
5. зүйл. Өөдгүй эрчүүдээс хол бай. Ухаалаг эмэгтэй зовлонд хөтлөх найз нөхөд, эрчүүдээс зайлсхийдэг. Өөрийн нөлөөнд оруулахыг хичээдэг, гомдоосоноо юманд боддоггүй эр хүнээс хол байхыг эрхэмлэдэг.
6. зүйл. Хамгийн түрүүнд өөрийгөө үнэлж цэгнэ. Ухаалаг эмэгтэй нь эр хүнтэй танилцаад түүний төлөө юу хийж чадах вэ гэдгээ, мөн тэр эр хүнээс юуг хүсэн хүлээж байгаагаа зөв ойлгуулж яаддаг. Тэрбээр бусдыг төдийгүй өөрийгөө ч үнэн зөв үнэлж чаддаг болохоор өөрийн сул, давуу талыг сайн мэдэж, түүндээ нийцүүлэн хань болох эр хүнээ сонгодог.
7. зүйл. Ганцаараа байх нь зовлон биш. Ухаалаг эмэгтэй эр хүнгүй байлаа гээд гутарч гунидаггүй, түүний амьдрал эр хүнгүй байлаа ч аз жаргалтай, хэвийн байдал. Өөрөөр хэлбэр, ухаантай эмэгтэй ганцаардлаа гээд хэн тааралдсантай нь нөхцдөггүй, тэр хэмжүүртээ нийцэх эр хүнийг олтлоо ганцаар байхаас татгалздаггүй.
8. зүйл. Ялагдал болгон туршлага хуримтлуулна. Эр хүнд дурлаад хүлээсэн ялагдал болгон юугаар ч үнэлэшгүй их баялаг мөн. Учир нь та дараа дараагийн тулалдааны тактикаа хэрхэн боловсруулахаа мэддэг болно. Тиймээс сэтгэлээр унаж, гутрахын оронд юун дээр алдсан, яагаад ийм явдал болов гэдэгт эрүүл саруулаар дүн шинжилгээ хийх нь чухал юм.
9. зүйл. Сээтэгнүүр эр таныг хэзээд хуурна. Хэрвээ дурлалт залуу тань үдэшлэг, нийллэг дээр оччихоод бусад хүүхнүүдийг даллан дуудаж байгаа мэт сээтэгнээд байвал тэр таныг хуурахаас хэзээ ч буцахгүй. Хэзээ нэгэн цагт санасандаа хүрнэ гэсэн үг.
10. зүйл. Донжуан сайн эцэг мөн үү? Хэрвээ та үр хүүхэдтэй болохыг хүсдэг бол донжуанууд хамгийн муу эцэг байдаг гэдгийг бүү март. Хэрвээ та ийм хүнтэй ханилвал ханийн түшгийг мэдрэлгүй, амьдралын олон олон нугачаанд ганцаардан бүдрэх болно.
11. зүйл. Ганган эр хань биш. Дэндүү гоёж гангалдаг эр хэзээ ч халамжтай нөхөр, сайн эцэг болдоггүй. Тэд ховор нандин халуун орны ургамал лугаа адил үргэлжийн хайр халамжийг танаас шаардах атлаа өөрөө хүнийг өчүүхэн ч хайрлах чадваргүй байх нь элбэг.
12. зүйл. Хүүхэмсэг эрийг хүмүүжүүлэх боломжгүй. Хэрвээ та хүүхэмсэг эрийг үнэнч, халамжтай хань болгохыг хүсвэл маш их хичээн ажиллах ёстой болно. Хамгийн харамсалтай нь ажлынхаа үр шимийг хүртэж чадахгүй, таны нас бие гүйцэхгүй. Өөрөөр хэлбэл, түүнийг томоожиж, ухаан суухыг харж хэзээ ч харж чадахгүй гэсэн үг. Учир нь нэгэнт сурсан занг өөрчлөнө гэдэг бараг бүтэлгүй зүйл.
13. зүйл. Амьдралаа аюул ослоор дүүрэн болгох гээгүй бол… Хэрвээ эр хүн адал явдалд дурламтгай, аюул ослоос айдаггүй бол таны гэр бүлийн амьдрал ч адал явдал, аюул ослоор дүүрэн байна. Тэр таныг болон хүүхдүүдээ аз сорьсон тоглоомны бооцоонд тавихаас ч буцахгүй гэсэн үг.
14. зүйл. Хүсэл тачаал толгой цусдана. Хүсэл тачаалдаа хөтлөгдөх нь амьдралаа үрэхийн дохио. Тиймээс ухаалаг эмэгтэй хайр дурлал болон түр зуурын шохоорхол, эелдэг зан болон янагийн халамж, гэр бүлийн аз жаргал болон жолоогүй их хүсэл тачаалыг ялган салгах чадвартай байдаг.
15. зүйл. Ухаалаг эмэгтэй ямар амьдралыг хүсдэг вэ? Ухаалаг эмэгтэй элбэг хангалуун, тав тухтай, энгийн амьдрал нь гэр бүлийн аз жаргалын нэгэн хэсэг гэдийг мэддэг. Тиймээс гэр орноо ч энэ загвараар байгуулахыг хүсдэг.
16. зүйл. Бурханы бэлэг. Бурхан эм хүнд эр хүнийг гүн гүнзгий таньж мэдэх боломж олгохын тулд “болзоо” хэмээх зүйлийг “зохион бүтээснийг” ухаалаг эмэгтэй мэддэг. Тиймээс тэр бүх юмаа баллачихаас өмнө эр хүний сайн муу талуудыг бүгдийг нь мэдэж авахын тулд болзоонд явж, хэсэг хугацаагаар нөхөрлөн найзалж, хүнийг нь сайн таньж авахыг хичээдэг.
17. зүйл. Эр хүнийг таних арга. Хэрвээ та эр хүнийг бүрэн гүйцэд танихыг хүсвэл доорх зүйлийг заавал анхаараарай:
- тэр ер нь эмэгтэйчүүдэд хэрхэн хандаж байна?
- мөнгөнд яаж ханддаг вэ?
- гэр бүлийнхээ талаар юу ярьдаг вэ?
- ажил албандаа ямар хандлагатай байдаг?
- бусадтай сэтгэл доторхоо хуваалцан ярилцах чадвартай юу?
- өөрийгөө хэрхэн үнэлдэг?
- хэт их биеэ тоосон юм биш биз?
- хариуцлага хүлээх чадвартай юу?
- түүний дутагдлууд: тамхи татах, архи уух г.м.
- үзэл бодол, чиг хандлага таарч тохирч байна уу? “найз нөхөд, улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг, дуртай дургүй зүйл г.м.”
- түүний улс төрийн үзэл бодол?
- түүний шашны чиг хандлага?
- тэр юунд уурлаж бухимддаг вэ? Уурлаад гаж авир гаргадаг уу?
- түрүүчийн найз бүсгүйчүүддээ хэрхэн ханддаг бол?
Хэрвээ та эдгээрийн дийлэнх олонхд нь сөрөг хариулт өгвөл ямар хүнтэй учирсанаа ойлгох биз ээ. Танд тохирох хүн биш байгаа биз?
18. зүйл. Эрчүүдийг гаднаас нь хараад дүгнэх буруу. Ухаалаг эмэгтэй эр хүнийг гаднаас нь хараад шууд дүгнэх боломжгүй гэдгийг мэддэг. Хүүхэмсэг эр ч томоотой хүний дүр эсгэж болон гэдгийг ойлгодог. Тиймээс ч хүнийг сайн таньж мэдэхэд хугацаа хэрэгтэй байдаг.
19. зүйл. Эхнэртэй хүнтэй орооцолдвол… Ухаалаг эмэгтэй эхнэртэй хүнтэй хэзээ ч орооцолдохгүй. Учир нь далайн эрэгт өнгөрөөсөн жаргалтай ганц өдрийн тухай дурсамж бямба гаригийн орой болгон түүнийг хүлээж, эхнэртэйгээ хэрхэн эрхэлж байгаа бол хэмээн төсөөлөх тэр зовлон гунигийг нөхөхгүй гэдгийг мэддэг.
20. зүйл. Хуурамч эр. Хэрвээ эр хүн эхнэрээ хуурч байгаа бол хэзээ нэгэн цагт таныг ч бас хуурна. Тийм эрчүүд голлон эхнэр нь түүнийг ойлгодоггүй, эсвэл нөхцөл байдлын улмаас л гэрлэсэн хэмээн буруушаана. Түүний яриаг үнэн гэж бодвол өчнөөн удаан ханилсан эхнэр нь түүнийг ойлгож хайрлахгүй байхад та яаж чадах юм бэ?
21. зүйл. Эхнэртэйгээ муудалцаад… Эхнэртэйгээ муудалцсан эр хүн сэтгэлээ сэргээхийн тулд тааралдсан ганц бие эмэгтэйг ашигладаг. Эр хүн нууц амраг нь илүү ихийг шаардаад эхлэхэд эхнэрийнхээ “хормойд” нуугддаг.
22. зүйл. Хаяад явсан эр ирэх үү? Нэгэнт хаяад явсан эр хүн дахиж эргэн ирэхгүй гэдэг гашуун үнэнийг бүү март. Ирсэн ч хагарсан шаазан эргэж эвлэрдэггүй гэдэг үгийг бүү март. Нэг хаяад явж чадсан хүн дахиад явахгүй гэж баталгаагүй.
23. зүйл. Нууц амраг байх нь тэнэг хэрэг. Ухаалаг эмэгтэй нь “ганцаараа явсанаас хэн нэгний нууц амраг байх, эр хүний дэргэд байсан цагт л эм хүн өөрийгөө мэдэрдэг” гэж бодох нь тэнэг хэрэг гэдийг мэддэг.
24. зүйл. Байгаа бүхнээ бүү барь. Өөртөө итгэлтэй байхын тулд хайртай залуудаа юуг өгч чадах вэ гэдгээ мэддэг байх ёстой, мөн түүнийгээ юу юугүй гаргаад барьчихаж болохгүй гэдгийг ухаалаг эмэгтэйчүүд мэддэг. Өөрөөр хэлбэл, амьдралаа холбоно гэдэгтээ бүрэн итгэлтэй болоогүй цагтаа тэр эр хүнтэй нэг оронд орохгүй. Нандин бүхнээ насан туршийн ханьдаа зориулах ёстой гэдэгтээ зуун хувь санал нийлдэг.
25. зүйл. Хөөрхөн хүүхнүүдийн алдаа. Гоо үзэсгэлэнтэй, өндөр боловсролтой эмэгтэйчүүдэд өөрийгөө хүндлэх, үнэхэл чадвар дутагддагаас амьдралыг нь баллах өөдгүй эртэй дотносох нь элбэг байдаг. Ямар ч нөхцөлд бүсгүй хүн нэр төрөө эрхэмлэх чанараа гээж болохгүй.
26. зүйл. Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ. Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэсэн үнэн үг байдаг. Ханилах хүнээ анх хараад тодорхойлох боломжгүйг бүү март. Эр хүний хэлсэн ярьсан нь батлагдах хүртэл тэвчээртэй хүлээж сур. Эрт орой хэзээ нэгэн цагт үнэн илэрдэг болохоор хүлээцтэй байсаныхаа шагналыг та заавал хүртэнэ.
27. зүйл. Сайн мууг ялгаж сур. Ухаалаг эмэгтэй хүний сайн, мууг үргэлж ялгах чадвартай байдаг. Мууг нь мэдсээр байж “засрах байх” гэсэн хоосон горьдлогоор өөрийгөө хуурдаггүй.
28. зүйл. Дэгээдээд авбал зохих эр. Эмэгтэй хүн заримдаа дэндүү харалган байдаг болохоор сайн хүнийг танихгүй алдах нь бий. Хэрвээ таны эргэн тойронд энгийн амьдралтай, шударгаар хөдөлмөрлөн хоолоо олдог, амьтанд хайртай эр хүн байвал дэгээдээд ав. Учир нь хүний хань байх чадвартай эр хүн өмнөө бодит зорилготой байдаг ба тэр хорвоог бүхэлд нь байлдан дагуулахыг хэзээ ч боддоггүй. Гэхдээ өөрийн боломж бололцоог ашиглан юуг ч гэсэн тэр чин сэтгэлээсээ сайн хийхийг хүснэ. Тэр адил үзэл бодолтой, таарч тохирох эмэгтэйд л сэтгэлээ өгнө үү гэхээс хэн тааралдсанд нь дурлаад байхгүй.
29. зүйл. Жинхэнэ эр хүн эрх тэгш байдлыг хүсдэг. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүнийг дарлан захирч байхыг хэзээ ч хүсдэггүй. Тэр эхнэртэйгээ эрх тэгш харьцахыг бодно.
30. зүйл. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүнийг ашиглахгүй. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүний толгойг эргүүлэн, өөртөө дурлуулаад, дараа нь хүссэнээрээ хөтөлж залахыг хэзээ ч бодохгүй. Түүний танд санаа тавих нь эв дүйгүй гэмээр боловч чин сэтгэлийн хандлагатай байдгаараа онцлог.
31. зүйл. Хоосон амалдаггүй эр жинхэнэ эр хүн мөн. Жинхэнэ эр хүн хэзээ ч, юуг ч хий хоосон гайхуулдаггүй, амалдаггүй. Гэхдээ таныг аз жаргалтай байлгахын тулд юуг ч хийхэд бэлэн байх болно.
32. зүйл. Тэвчээртэй сонсох нь хайртайн шинж. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүний хэлж ярихыг хүлээцтэй, тэвчээртэй сонсч чаддаг. Таны үгийг, тэвчээртэй сонсож, таныг ойлгохыг хичээж байгаа бол таны оронд өөрийгөө тавьж үзэх чадвартай бол тэр эр хүн танд хайртай гэсэн үг.
33. зүйл. Үүрэг хариуцлага… Жинхэнэ эр хүн үүрэг хариуцлагаас хэзээ ч зайлсхийхгүй. Тэр гэр бүл, эхнэр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарладаг, мөн хариуцлагаас хэзээ ч зайлсхийдэггүй, бусдад үүрүүлэхийг боддоггүй.
34. зүйл. Ухаалаг эр. Жинхэнэ эр хүний санаа бодол нь ч зөв байдаг. Тэр өөртөө төдийгүй хайртай бүсгүйдээ ч сайн сайхныг үргэлж хүснэ. Тэр өөрийн үзэл бодлоо “ганцхан минийх зөв” хэмээн хамгаалан зүтгэхээс ч зайлсхийнэ. Ийм эрийг ухаантайд, харин өөрөө ийм хүнтэй таарсан бол өөрийгөө азтайд тооцож болно шүү.
35. зүйл. Тантай амьдрах чин хүсэлтэй эр ямар байх вэ?
- харилцаагаа улам гүнзгийрүүлэн, яагаа ч үгүй атлаа оронд орохыг урьтал болгон яарахгүй.
- авьяас билэг, мэдлэг боловсролоороо таныг дарамтлах гэж оролдохгүй.
- түүний үйлдэл бүр хоосон мөрөөдөл дээр биш, бодит амьдралд тулгуурласан байдаг.
- жинхэнэ хайр дурлал бол хамгийн түрүүнд харилцан үүрэг хүлээлцэх явдал, тэгэхдээ насан туршийн үүрэг гэдгийг мэддэг болохоор энэ асуудалд хөнгөн хуумгай ханддаггүй.
- хэлсэнээ хийж чадна гэдгээ мэдэхээс нааш хоосон ам гардаггүй.
- элдэв бэлэг сэлт, ирүүл тулаан, гоё үгтэй захиа, хайрын шүлэггүйгээр харьцаагаа хөгжүүлж чаддаг.
36. зүйл. Агшин зуурын дурлал хурдан алга болдог. Агшин зуур дурлачихдаг эрчүүд амархан хөрдөг гэдгийг ухаалаг эмэгтэй мэдэх ёстой. Жинхэнэ хайр дурлалд урт удаан хугацаа хэрэгтэй. Хоёр долоо хоног ч, хоёр сар ч бага хугацаа.
37. зүйл. Туршлагатай эр. Эмэгтэй хүнийг эвлэгхэн эргүүлж байгаа эр энэ тал дээр маш их баялаг туршлагатай гэсэн үг. Хэрвээ тэр эмэгтэй хүнд “би чамд хайртай” гэж хэлэхээс ичиж зовдоггүй бол энэ үгсийг урьд өмнө нь олон ч хүнд хэлсэний шинж.
38. зүйл. Үнэнч хүн үгэндээ харам. Үнэн сэгэлээсээ хайрлаж дурласан хүн “би чамд хайртай” гэж хэлэх боловч амнаас нь алт унах гээд байгаа юм шиг хэлэхдээ харам байдаг. Тэр байгаа байдлаараа, танд хандаж байгаа хандлагаараа л хайр сэтгэлээ түрүүлэн илчилэн үү гэхээс яаран ам алдахгүй.
39. зүйл. Харьцаагаа сунжруул. Хэрвээ та саяхан танилцсан эрийг ямар хүн бэ гэдгийг нь мэдэхийг хүсвэл харьцаагаа гүнзгийрүүлэлгүй, сунжруулах нь хамгийн сайн арга мөн. Сунжруулна гэдэг нь татгалзана гэсэн үг бус, харин бие биенээ, сэтгэл доторхоо уудлан мэдэлцэхэд илүү их цаг зарна гэсэн үг.
40. зүйл. Хэрвээ эр хүн.
- Биеэ авч явах байдлаараа бус, харин хийсэн хоолоороо таны дургүйг хүргэдэг бол.
- Чалчаа боловч өөрийнхөө тухай үргэлж ярьдаггүй бол.
- Таны өдөр тутмын ажил амьдралын талаар маргадаг боловч найз хүүхнийг тань эргүүлж болох, эсэх талаар ярилцдаггүй бол.
- Таныг юуг, яаж хийж байгааг шалгадаггүй бол.
- Фрейдийн ч шийдвэрлэж чадахааргүй асуудлыг шийдэх гэж зүтгэлгүйгээр энгийн амьдралтай холбоотой зүйлсийг ярьдаг бол.
- Утас болон байрныхаа төлбөрийг цаг хугацаанд нь тушаадаг бол.
- Үс нь унаж, толгой нь халзарч байгаа ч түүнийгээ эмгэнэл болгодоггүй бол.
- Танай гэр бүлийнхээтэй бүгдтэй нь сайн харьцаатай бол “боломжийн” эр дэргэд тань байна гэсэн үг.
41. зүйл. Хань, дайснаа ялгах арга. Ухаалаг эмэгтэй насан туршийн хань болох хүнийг насан туршийн дайсан болох этгээдээс ялган салгаж чаддаг. Хэрвээ эр хүн.
- Таныг уруулаа будахаас илүү ихээр эм уудаг бол.
- “24”-өөрөө “форд”-ыг ч гүйцэж түрүүлнэ гэж гайхуулдаг бол.
- Маркиз де Садыг “сексийн садист хандлагын эцэг гэддэг” маш өвөрмөц хүн байсан гэж үздэг бол.
- Урьд төрөлдөө эртний Египетэд дайчин эр байсан гэж ярьж, түүндээ итгэдэг бол.
- Таныг ховсдон эрхэндээ оруулахыг хичээдэг бол.
- үр хүүхэдтэй ч тэдэнтэйгээ уулзахыг хүсдэггүй бол, эсвэл хүүхдүүд нь түүнийг тоодоггүй гэж ярьдаг бол.
- Таны бие бялдрын үзэмж, галбирт үргэлж “санаа” тавьж, сайжруулахыг шаарддаг бол.
- Өр зээл нэхэгчид нь найз нөхдөөс нь олон бол.
- Хуучин эхнэрүүд, найз хүүхнүүдийнх нь тоо таны гоёлын даашинзны тооноос илүү бол.
- Баар зоогийн газрын үйлчлэгч нарыг нэр усаар нь мэддэг бол.
- Танаас болон таны найз нөхдөөс мөнгө зээлэхийг оролддог бол.
- Таныг мөрдөж мөшгидөг бол.
- Оронд ормогцоо зөвхөн өөрийн ханамж жаргалыг боддог бол.
- Оршин суух хаягаа ойр ойрхон сольдог бол.
- Ямар аргаар мөнгө олж амьдардагаа ярьдаггүй бол.
- Таныг эцэг эхтэйгээ танилцуулахыг хичээхгүй бол.
- Урьдын эхнэр буюу найз хүүхнээ үзэн яддаг гэж ярьдаг бол.
- Хамаатнуудтайгаа харьцаа муу бол таны амьдралыг “сүйтгэгч” дэргэд тань байна гэдгийг анхаар.
42. зүйл. Муу хүн муугаараа үлддэг. Ухаалаг эмэгтэй муу хүн муугаараа үлддэг гэдгийг, хичнээн сайн байлаа ч өөрчлөгдөхгүй гэдгийг мэддэг болохоор муу эрчүүдээс хол явдаг.
43. зүйл. Өөрийгөө бусдаас илүү гэж бүү бод. Эр хүн чамтай бусдаас өөрөөр амьдарна, бусдаас өөрөөр харьцана гэдэгт итгэх хэрэггүй. “Сурсан занг сураар боож болохгүй” гэдэг шүү дээ. Хэрвээ тэр “түрүүчийн эхнэр маань намайг алахыг завдсан” гэж ярьвал танд ч гэсэн түүнийг “алмаар” санагдах үе ирнэ гэдгийг бүү март.
44. зүйл. Мэхлэгчид хэзээд байдаг. Та хичнээн ухаантай, мундаг байлаа ч таныг мэхлэн өөртөө дурлуулах, сэтгэл зүрхийг тань тарчлаах эр хүн байдаг гэдгийг санаж болгоомжил.
45. зүйл. Эр хүнийг.
- Би хариуцлага үүрч чадахгүй.
- Хэзээ ч, Хэнд ч, дурлаж байгаагүй.
- Хол юманд явах гэж байгаа.
- Түрүүчийн эхнэр буюу нууц амрагт маань намайг үзэн ядах шалтгаан бий.
- Өөрөө өөрийгөө ч ойлгохгүй байна.
- Өөрөө өөртөө таалагддаггүй.
- Санаанд таарах ажил олдохгүй байна.
- Бие муутай тул баахан эмчлүүлэх хэрэгтэй байна, гэх мэтээр ярихад нь ухаалаг эмэгтэй хэзээ ч эргэлздэггүй. Тиймээс түүний ярьсаныг шалгаж, нягтлах гэж, түүнд туслах гэж үнэтэй цагаа дэмий гарздахгүй.
46. зүйл. Юу хүсээд байгаагаа мэддэггүй эрэгтэй… Юу хүсээд байгаагаа мэддэггүй эрд юу ч хэрэггүй байдаг гэдэгт ухаалаг эмэгтэй итгэдэг.
47. зүйл. Гэмтнүүдээс хол яв. Хэрвээ та амар тайван амьдрахыг хүсдэг бол мөрийтэй тоглоомчин, хулгайч дээрэмчин, “атаман” эрчүүдээс хол бай. Тэд өөрсдийн амь насаа ч хайрлахгүй дэнчин тавьдаг юм чинь таныг ч гаргуунд гаргахаас буцахгүй.
48. зүйл. Романтик эр. Хэрвээ таны дөнгөж танилцсан эр дэндүү романтик санагдвал тэр бодит амьдралаас дэндүү тасархай, хамтын амьдралын талаар тодорхой бодолгүй байна гэсэн үг. Та маргаашийн хоолны мөнгөө яая даа гэж зовж байхад тэр сансрын уудмаар хамтдаа аялах тухай мөрөөдөж суух болно. Танд ийм хань хэрэгтэй гэж үү?
49. зүйл. Сонголт хийхдээ. Хэрвээ та бат бэх, амар амгалан гэр бүлтэй болохыг хүсч байвал үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээх чадвартай, амьдралын ямар ч хүнд хэцүү нөхцөлд танд тулгуур болж чадах, таны болон гэр бүлийнхээ ашиг сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүрт тавьж чаддаг тийм л хүнийг сонгоорой.
50. зүйл. Хэрвээ танд.
- Хайрттайгаа байх нь сайхан санагдахаас илүү хэцүү байдаг бол.
- Та түүнийг алдахвий хэмээн маш их айдагаас өөр юуг ч бодож чаддаггүй бол.
- Тэр эмэгтэй хүний бардам занг хүндлэхгүй, таныг “доош нь” хийж, дорд үздэг бол.
- Та түүнд хичнээн зовж байгаагаа яривч тэр огт тоодоггүй, өөрийгөө өөрчлөхийг эрмэлздэггүй бол.
- Таныг ямар нэгэн аргаар баярлуулахыг хичээдэггүй бол.
- Танд өнөөдрөөрөө амьдрахаас илүү өнгөрснөө дурсах нь жаргалтай санагддаг бол.
- Тэр таны хардалтыг төрүүлэх зүйл хийдэг бол.
- Тэр илүү их чөлөөтэй, өөрийнхөөрөө баймаар байна гэж үглэдэг бол энэ эр таньд хань болохгүй. Түүнийг шулуухан хаях нь зөв шүү.
51. зүйл. Хайр, гуниг хоёр нэг зүйл биш. Ухаалаг эмэгтэй хайр дурлал болон гуниг гутрал хоёрыг нэг л зүйл гэж боддоггүй. Тиймээс таныг гуньж гутрахад хүргэж буй эр хүн бол яав ч танд тохирох хүн биш.
52. зүйл. Ухаалаг эмэгтэй.
- Хурим, оршуулган дээр л уйлахаас бямба гаригийн орой ганцаар гансарч уйлдаггүй.
- Гомдоож зовоож байгаа хүнийг хайрлах нь өөрийгөө хайрлахгүй байгаа хэрэг гэж үздэг.
- Хардалт бол эр хүний сэтгэл, санаа зорилгын хэмжүүр биш гэдгийг мэддэг эмэгтэйг ухаантай эмэгтэй гэнэ.
53. зүйл. Живэгчийг аврах гэвэл… Хэрвээ та амьдралын далайд хөл алдан живж байгаа эрийг аврахыг хүсвэл өөрөө ч хөл алдаж хамтдаа живж болон гэдгийг урьдаар бодоод үз.
54. зүйл. Хэрвээ эр хүн.
- Элдэв хүндрэл бэрхшээлгүй амьдардаг бол.
- Амьдралдаа сэтгэл хангалуун байдаг бол.
- Найз бүсгүйгээрээ элдэв асуудлыг шийдвэрлүүлэх гэж оролддоггүй бол.
- Амалсандаа хүрдэг бол.
- Шархадсан араатны дүрд тоглодоггүй бол ухаалаг эмэгтэйн хайр хүндэтгэлийг хүлээдэг. Ухаалаг эмэгтэйд ч үүнийг ойлгож дүгнэх ухаан бас байх ёстой.
55. зүйл. Өрөвдөх хэрэгтэй юу? Өрөвдөх нь хайр дурлалд муу туслагч. Хүн болгонд шийдвэрлэвэл зохих өөрийн гэсэн асуудлууд байдаг байхад бусдынхыг, тэр дундаа эр хүний бэрхшээлийг эм хүн хэрхэн шийдвэрлэх билээ?
56. зүйл. Дандаа өөдгүй эр таардаг бол. Хэрвээ танд дандаа өөдгүй эрчүүд таарч байдаг бол гол буруутан нь та өөрөө л гэсэн үг. Учир нь та эр хүнийг танихдаа тааруу төдийгүй ганцаардахаас айгаад л тааралдсантайгаа ханилчихдагаас алддаг.
57. зүйл. Халамжлах, хараат байх хоёр. Бие биенээ халамжлах болон харилцан хараат байдалд орох хоёрын хооронд том ялгаа байдаг. Хартай, эзэрхэг эрийг эмэгтэй хүн халамжилж байгаа нь энэ гэж ойлгож амьдралдаа алддаг.
58. зүйл. Хэрвээ та тусч бол. Хэрвээ та үргэлж л хэн нэгэнд туслах гэж, эсвэл хэн нэгийг аврах гэж эрмэлздэг бол та өөрийгөө анхаарах цаг болжээ гэсэн үг. Хэрвээ та үнэхээр л амьдралаа бусдын төлөө зориулахаар шийдсэн бол нийгмийн халамжийн салбарт ажилд орж, гаргасан хичээл зүтгэлийнхээ төлөө хөлс мөнгө авч байх ёстой.
59. зүйл. Эвдэрсэн эрийг засч болох уу? Үнэн ч сайн эмэгтэйн халамж хайр нэгэнт эвдэрсэн эрийг засч залруулж чадахгүй. Учир нь ийм эрд хар шөл биш, харин сэтгэл зүйч эмчийн туслалцаа хэрэгтэй.
60. зүйл. Хэзээ? Хэнтэй? Хаана? Ухаалаг эмэгтэй хэзээ, хэнтэй оронд орох ёстойгоо сайн мэддэг.
61. зүйл. Юуны тулд? Эр хүнтэй нэг оронд орохоос өмнө “Энэ хэн бэ, би түүнийг сайн мэдэх билүү? Юуны тулд? Яах гэж?” гэсэн гурван асуултанд өөртөө хариулт өгөх нь ухаалаг эмэгтэйн зарчим.
62. зүйл. Эвгүй байдалд орохгүйн тулд… Эр хүнтэй дотносон ойртох нь та хоёрын харьцааг бүхэл талаар эмзэг болгодог. Тиймээс та өөрийн үнэ цэнийг алдаж, эвгүй байдалд орохгүйн тулд унтахаасаа өмнө тэр таны итгэл даах хүн мөн, эсэхийг нягтлах. Эр хүн танд таалагдлаа гээд, түүнийг өөртөө уяхын тулд хүссэн болгоныг нь хийх явдал бол эмэгтэй хүний хамгийн том алдаа юм.
63. зүйл. Хүсч байгаа эсэхээ мэдэхээс нааш харьцаанд бүү ор. Хэрвээ эр хүн таныг чин сэтгэлээсээ сонирхож, цаашдаа ямар нэгэн зүйлд хүрэх зорилготой бол оронд орохгүйгээр түр хүлээхээс татгалзахгүй. Эмэгтэй хүн сексгүй л бол харилцаа гүнзгийрэхгүй гэж үздэгээс алддаг. Мэдээж эр эмийн харьцаа нь хоёр хүнийг улам дотносуулан гүнзгийрүүлдэг нь үнэн боловч ухаалаг эмэгтэй өөрөө үнэхээр хүсч байгаа эсэхээ баттай мэдэхээс нааш харьцаанд ордоггүй.
64. зүйл. Нуух юмтай эр гэртээ утасгүй гэнэ. Гэртээ утасгүй гэж ярьж байгаа эр хүнд нуух зүйл байна гэсэн үг. Тухайлбал, эхнэр, эсвэл найз бүсгүй г.м. Танд олдохгүй байгаа эр хүн “Чамайг би өөртөө ойртуулахгүй” гэж байгаа хэрэг. Олоход амаргүй эрийг хажуудаа тогтоох ч амаргүй байх болно.
65. зүйл. Хайрт хань сураггүй болчихвол. Хэрвээ хайртай хүн тань гэнэт сураггүй алга болчихвол энэ таны буруу биш, харин тэр өөрөө л ямар нэгэн “но”-той гэсэн үг. Түүнд танаас нууц байсан ямар нэгэн зүйл байгаа болохоор тэр танд үнэнийг хэлэлгүй, хэл сураггүй алга болж чадаж байна гэсэн үг.
66. зүйл. Хэрвээ эр хүн.
- Утсаар ярихаа больвол.
- Хэлсэн цагтаа ирэхгүй бол.
- Амалсан цагтаа таньруу утасдахгүй бол.
- Тантай хами байх төлөвлөгөөгөө байнга, гэнэт өөрчилдөг бол.
- Амалсандаа гүйцээдэггүй бол тэр танд хайргүй төдийгүй таарч тохирох хүн биш гэсэн үг.
67. зүйл. Цаг барьдаггүй эрийг бүү үнэл. Цаг барьдаггүй эр хүн утасных нь дугаарыг бичсэн цаасны үнэд ч хүрэхгүй. Амалсан цагтаа утсаар ярьдаггүй, ирдэггүй эр хүн таныг үнэхээр сонирхож байгаа хэрэг биш. Та түүнд ямар нэг муу юм тохиолдсон, эсвэл хаа нэгтээ өвчтэй хэвтэж байгаа хэмээн өрөвдөх хэрэггүй. Танд үнэхээр хайртай бол сэтгэлийг тань зовоохыг хүсэхгүй тул ямар нэгэн аргаар танд мэдэгдэнэ.
68. зүйл. Гэнэт алга бологч… Гэнэт алга болсон эр хүн таныг огт санаандгүй байхад гэнэт гарч ирэх нь бий. Тэр таныг өөрийг нь мартаж уу, үгүй юу, боломжтой бол тантай дахин жаахан зугаацахаар ирж байгаа нь тэр. Ухаалаг эмэгтэйд үүнийг ялган салгаж ойлгох чадвар байх ёстой.
69. зүйл. Хоёрын хооронд эртэй байсанаас… Ганц бие эмэгтэйн давуу тал гэвэл зав чөлөөтэй бүхий л цагаа өөртөө, гоо сайхандаа, эрдэм мэдлэгээ дээшлүүлэхэд, мөн найз нөхөд, аав ээждээ зориулах боломжтой болдогт оршино. Тиймээс хоёрын хооронд эртэй байснаас ганцаар байсан нь хамаагүй дээр гэж ихэнх ухаалаг эмэгтэйчүүд үздэг.
70. зүйл. Ухаалаг эмэгтэй.
- Амьдрал нь бүрэн цэгцэрсэн гэж үзвэл.
- Түүний хайртай эр аймшгийн киноны гол дүр шиг биш гэдэгт итгэсэн бол.
- Хайр дурлал нь бодит байдлын үнэлэмж болж чадна гэж үзвэл.
- Эр хүнийг чинь сэтгэлээсээ хандаж байгаад итгэлтэй байвал.
- Үзэл бодол, ашиг сонирхлын хүрээ нь нийцэж байвал сая тэр эр хүнийг сонгоно.
71. зүйл. Халамжгүй ханьтай байсанаас. Ухаалаг эмэгтэй ганцаардахаас хэзээ ч айдаггүй. Хайртай хүнтэйгээ хамт байлаа ч халамж түшгийг нь мэдрэхгүй ганцаардсанаас ганцаараа дураараа амьдрахыг илүүд үзнэ.
72. зүйл. Эр хүний тогтворгүй зан. Эр хүний тогтворгүй зан гэдэг бол хэцүү асуудал болохоор эмэгтэй хүн тэр болгон түүнийг шийдвэрлэж чадахгүй гэдгийг ухаалаг эмэгтэй мэддэг.
73. зүйл. Мэхлүүлсэн эмэгтэй. Хайртдаа мэхлүүлсэн эмэгтэй хүн яахаа мэдэхээ байж, гомддог. Харин дараагийн шатанд өөрөөсөө болон хоорондын харьцаанаас бурууг хайж эхэлнэ. Гэтэл эр хүний энэ араншинг өөртэйгээ холбож үзэх нь эмэгтэй хүний хамгийн том алдаануудын нэг. Та муу муухай болоод тэр таныг мэхэлсэн хэрэг биш. Харин тэр өөдгүй эр бол таныг хуурсан хэрэг.
74. зүйл. Адал явдал хайгч эрчүүд. Зарим эрд хажууд нь ямар ч эмэгтэй байсан хуурч мэхлэн, араар нь тавьсаар явдаг. Тэдний хувьд шинэ амраг нь царайлаг эсэх, түүндээ хайртай эсэх огт хамаагүй байдаг. Тэд шинэ адал явдал, шинэ содон мэдрэмж хайж явдаг. Зарим нь бүр цуглуулагчид байдаг гээч. Өөрийнялан дийлсэн эмэгтэйчүүдийг жагсаан бичиж явдаг эр хүн ч байдаг юм шүү.
75. зүйл. Завхай эрээс зугт. Хэрвээ та завхай эртэй учирсан бол таны нэн тэргүүнд авах арга хэмжээ түүнийг дуртай зүг рүү нь явуулах, тэгээд түүнээс аль болох хол байх.
76. зүйл. Үнэнч биш эр. Хэрвээ эр хүн өөр эмэгтэйд үнэнч байгаагүй бол танд ч үнэнч байхгүй гэсэн үг. Тиймээс иймэрхүү шалтгаанаар түрүүчийн амрагаасаа салсан эр хүн танд ч хань болохгүйг бүү март.
77. зүйл. Завхай эрийг засах аргагүй. Завхай эрийг яаж ч хичээгээд засч болдоггүй гэдгийг ухаалаг эмэгтэй мэднэ. Ихэнх явдалтай эрчүүд ганцхан эмэгтэйгээр хайрлуулах хүсэлтэй гэж ярьдаг, гэтэл энэ бол оргүй худал үг.
78. зүйл. Сүүлрээд баригдчихвал эр хүн гэдгээ мэдэрдэг эрчүүд ч байдаг. Ихэнх явдалтай эрчүүд амрагтаа баригдахаас айдаггүй, учир нь ингэх нь тэрэнд илүү их хурц мэдрэмж төрүүлдэгт оршино. Зарим нь сая л өөрийгөө эр хүн гэж мэдэрдэг.
79. зүйл. Дур хүслээ хянах чадваргүй эр. Өөрийн бэлгийн дур хүслийг хянах чадваргүй эр хүнийг дагах нь аюултай, осолтой хэрэг.
80. зүйл. Өмнөх амьдралыг нь судал. Найз залуугийнхаа өмнөх амьдралын тухай яриаг анхааралтай чагна. Тэгвэл та түүнийг таньж мэдэхээс гадна цаашдаа та хоёрын харьцаа хэрхэн өрнөж болохыг урьдчилан мэдэж авна.
81. зүйл. Бусдыг шүүмжлэгч эр… Бусад залуусыг завхай хэмээн шүүмжилдэг эрийн хувьд өөрөө тийм явдалд орооцолддоггүй гэсэн үг биш ээ. Харин ч бүр эсэргээр байх магадлалтай.
82. зүйл. Хардалт Хардалт хоёр шалтгаанаар үүсдэг. Нэгдэх нь хайртай залуу тань хардуулахаар зүйл хийсэн үед, хоёрдох нь таны зөн совин, мэдрэмжээс үүдэлтэй. Гэтэл төсөөлж байгаа зүйл бодит байдалтай н