Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Оюунгэрэл: Бизнес эрхлэгчдийг оффшор бүсэд компани байгуулах , хувьцаа худалдан авахыг хориглоогүй

Ж.Оюунгэрэл: Бизнес эрхлэгчдийг оффшор бүсэд компани байгуулах , хувьцаа худалдан авахыг хориглоогүй

Нэг юм бичихгүй бол болохгүй нээ . 
Намайг оффшорчин гэж баахан юм бичиж эхэллээ . 
1.Монгол улсын хуулиар бизнес эрхлэгчдийг оффшор бүсэд компани байгуулах , хувьцаа худалдан авахыг хориглоогүй. 
2. Надыг буруутгах гээд байгаа оффшор үйл ажиллагааг тайлбарлая.

Панама пейперс гэдэгт миний нэр байсан . Тэнд дурьдсан компани нь үйл ажиллагаа явуулаагүй 2014 онд хаагдсан компани байсан . Мөн Бату майнинг гэдэг компаниас 10 аад жилийн өмнө хувьцаа худалдаж аваад буцааж зарсан тухай сүр бадруулан хэвлэлээр гарсан .
Одоо хэвлэлээр гарсан Парадайз пейперсд Петроматадын хувьцаа эзэмшигч гэжээ. 
Тиймээ тэр үнэн. 
Одоогоос 10 аад жилийн өмнө Монголд газрын тосны хайгуулийн мөнгө босгох зорилгоор Петроматад компанийг байгуулж Лондонгийн хөрөнгийн бирж дээр гарсан . Лондонгийн хөрөнгийн бирж дээр англи саксоны хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг компани гардаг . Энэ шаардлагын дагуу Петроматад группын компаниуд англи саксоны хуультай оффшор бүсэд компаниа бүртгүүлсэн . Энэ нөхцөлд хөрөнгө оруулагчид ч итгэж хөрөнгө оруулдаг билээ .
Ингээд Петровис компани өөрийн болон хөрөнгийн биржээс босгосон хөрөнгөөр 10 жил газрын тос хайж 70 гаруй сая ам доллар зарцуулжээ . Нөгөө өнцгөөс нь харвал гадаадын татвар төлөгч иргэд ,байгууллагын хөрөнгөөр Монголд газрын тос хайж байна . 
3.Монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулахын тулд өөрийн гэсэн найдвартай түүхий эдтэй байх ёстой . 
4. Монголд гадаадаас орж ирсэн хөрөнгө оруулалттай компаний 70 гаруй хувь нь оффшор бүсэд бүртгэлтэй мөн Монголоос гадаадын хөрөнгийн бирж дээр гарсан компаниуд бүгд оффшор бүсэд бүртгэлтэй. 
Тэгэхээр эдгээр компаний хувьцааг худалдан авсан иргэд , компаниуд бүгд оффшорчид болох нээ???
5. Петровис групп компаниуд татвар төлөлтөөрөө Монголдоо эхний 5-10 д байнга байдаг . 
Олсон ашгаараа Монгол улсыг эрчим хүчний хамааралаас гаргах газрын тосны хайгуул хийж байна . Бид газрын тос олно . Атаархагчид мэдтүгэй!!!!!

ДУУЧИН ГАНТУЛГА: ГАНЦ Л АМЬДАРНА ШДЭЭ… ХИЙГЭЭД БАЙ…ХИЙГЭЭД Л БАЙЯ
ДУУЧИН ГАНТУЛГА: ГАНЦ Л АМЬДАРНА ШДЭЭ… ХИЙГЭЭД БАЙ…ХИЙГЭЭД Л БАЙЯ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.