Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдийг чирэгдүүлж буй Эрүүл мэндийн даатгалын сангийн дарга Ч.Алтанхуяг хэзээ хариуцлага хүлээх вэ?

Иргэдийг чирэгдүүлж буй Эрүүл мэндийн даатгалын сангийн дарга Ч.Алтанхуяг хэзээ хариуцлага хүлээх вэ?

Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тогтмол төлөх үүрэг хүлээдэг. Хуулиндаа заавал даатгуулах ёстой гэж заасан байдаг болохоор төлөхөөс өөр аргагүй. 

Тодруулбал, даатгуулагч даатгалын шимтгэлээ төлсөнөөр жилд хоёр сая төгрөг хүртэлх даатгалын тусламж, үйлчилгээг авах боломжтой хэмээн хуульд тусгаж өгсөн байдаг. 

Мөн Эрүүл мэндийн даатгалын санд даатгуулснаар даатгуулагч иргэн нийтдээ 16 төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой болдог. Тухайлбал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяан эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт байдаг аж. 

Чирэгдэл ихтэй үйлчилгээнээс иргэд залхаж, зайлсхийж байна

Гэвч бодит байдал дээр иргэд дээр дурдсан үйлчилгээг авч чаддаггүйг бүгд мэддэг, шүүмжлэлээс өөр үр дүнгүй олон жил өнгөрч байна. 

Ерөнхийдөө албан байгууллагад ажиллагсад эрүүл мэндийн нийгмийн даатгалын дийлэнх орлогыг бүрдүүлчихээд, хэрэгтэй үедээ эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй, эсвэл олон хоногоор эмнэлэг дамжин явдаг, буруу онош тавиулж, эмч нарын шахааны эм ууж буй учир бухимддаг нь нууц биш. 

Үүнийг батлах баримт нь албан секторын даатгуулагчид эрүүл мэндийн даатгалд хамрагсдын 28 хувийг эзэлдэг ч, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын 86 хувийг бүрдүүлдэг явдал юм.

Харин албан бус салбар буюу саарал эдийн засгийн тоглогчид сайн дураараа ёс төдий шимтгэл (сард 6500 төгрөг) төлдөг нь сангийн таван хувь болдог гэсэн мэдээлэл байна.

Үлдсэн 10 хүрэхгүй хувийг төсвөөс нэмэрлэдэг. Өндөр настан, хүүхэд, цэргийн албаныхан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн эхчүүдэд сард 680, жилд 8000 төгрөг буюу таван долларыг Эрүүл мэндийн даатгалын санд төрөөс шилжүүлчихээд, манай хүн амын 80 хувь нь даатгалд хамрагдсан гэж улстөрчид ярих дуртай. 

Ингээд бодохоор чамгүй их мөнгө Эрүүл мэндийн даатгалын санд жил бүр төвлөрдөг болох нь нь ойлгомжтой байна. Гэтэл иргэдийн хэдэн хувь нь эрүүл мэндийн даатгалаараа үйлчилгээгээ авч чадаж байна вэ? гэдэг асуулт анхаарал татна.

Энэ талаар хэвлэлээр бичигддэг ч Эрүүл мэндийн нийгмийн даатгалын сангийн үе үеийн дарга нар дорвитой өөрчлөлт хийж чадсангүй. Үгүй ядаж цахим төлбөрийн системд шилжүүлэх ажил энэ байгууллагыг тойроод өнгөрснийг гайхах хүн олон.

Одоо манайхаас өөр эрүүл мэндийн даатгал төлсөн гэх мэдээллээ цаасан дээр бөглөөд тэрийгээ бариад явдаг улс дэлхий дээр бараг байхгүй. 

Нууц хийгээд ашиг сонирхол 

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар өдрөөс өдөрт муудаж, нэр хүнд нь шалдаа буучихсан энэ салбарыг санхүүжилттэй холбож тайлбарладаг.Гэтэл сүүлд гарч буй мэдээллээр тус сан жил бүр 400 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гардаг гэх. 

Эндээс л Эрүүл мэндийн даатгалын сан гэх газрыг ямар учраас улстөрчид булаалцалдаж, өөрсдийн гар хөлөө тэнд шургуулах их тэмцэл өрнүүлдгийн цаад шалтгааныг харж болохоор. 

Магадгүй Эрүүл мэндийн Даатгалын сангийн хөрөнгийг ямар хүүтэй, хаана байрлуулдаг, үйл ажиллагааны өгөөж нь ямар байгаа нь нууцын зэрэглэлтэй байдаг зэрэг олон шалтгааны ард “мөнгө угаалт” явагдаж байна уу гэх хардлага дагалдаг нь ч үнэний ортой байж болох юм.

Тэгвэл энэ бүх бугшсан байдлыг бий болгож, гар бие оролцож яваа өнөөгийн удирдлага Ч.Алтанхуяг тэргүүтэй нөхдөд холбогдох байгууллага, сайд дарга нар анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ.  

Ч.Алтанхуягийн тухайд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед тус сангийн дэд даргаар ажиллаж байгаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед зиндаа ахиж Эрүүл мэндийн даатгалын сангийн даргаар дэвшиж очсон нэгэн гэдгийг салбарынхан нь андахгүй билээ.

Г.Сүрэн

Zuv.mn

Их хурлаас тодрох НАМЫН ДАРГА ХЭН БЭ
Их хурлаас тодрох НАМЫН ДАРГА ХЭН БЭ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.