Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Дэлгэрмаа нь иргэдээ дэмжих үндсэн үүргээ биелүүлж чадаагүй тул цаашид Элчин сайдаар ажиллах боломжгүй

Б.Дэлгэрмаа нь иргэдээ дэмжих үндсэн үүргээ биелүүлж чадаагүй тул цаашид Элчин сайдаар ажиллах боломжгүйХилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүн Н.Номун-Эрдэнэ Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаатай холбоотой мэдээлэл, хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч , УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Гадаад харилцааны сайдад хүргүүлжээ.
Уг хүсэлтэд :  “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын гишүүн байгууллага болох ОХУ дахь “Мөнх тэнгэр” монгол ахан дүүсийн холбооны хүсэлтэд өгсөн, ОХУ дахь Элчин сайдын яамны зөвлөх Ч.Баттөмөрийн гарын үсэг, Элчин сайдын тамга бүхий 2017 оны аравдугаар сарын 17-ны 17/234 тоот албан бичгийг гишүүн байгууллагынхаа эрхийг хамгаалах үүднээс танилцлаа. Энэ бичиг нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журмыг дараах үндэслэлээр зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд,
Нэгдүгээрт, аль нэг иргэний буруу­тай асуудлыг бусад иргэн, байгуулла­гад хамаатуулж болохгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн. Аль нэг иргэнтэй холбоотой асуудлыг бүхэл бүтэн байгууллагатай холбож, үүгээрээ тухайн байгууллагын гишүүдийг ялгаварлан гадуурхаж, манай зөвлөлийн гишүүн байгууллагын эрхийг хязгаарласан шинжтэй байна.
Хоёрдугаарт, ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаагийн иргэдийн асуудалд хандаж байгаа байдал хэрээс хэтэрлээ. Австри улсад болох гэж буй Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа, өмнөх жилийн аварга эрэгтэйчүүдийн, мөнгөн медальт эмэгтэйчүүдийн “Мөнх тэнгэр” багийг оролцуулахгүй байх арга саам хайж, ЭСЯ-наас шигшээ баг бүрдүүлж байгаа нэрийдлээр монгол залуусаа эвдрэлцүүлэн хагалж, бутарган Элчин сайд хүнд байхааргүй ёс зүйгүй байдал гаргасан. Энэ нь иргэдээ ялгаварлан гадуурхсан явдал гэж үзэж байна.
 Элчин сайд Б.Дэлгэрмаа нь иргэдээ дэмжих, эрх, эрх чөлөөг нь хангах үндсэн үүргээ биелүүлж чадаагүй тул ажил албан тушаалаа цаашид хаших боломжгүй гэж үзэж байна. Мөн бидний хүсэлтэд холбогдох хариуг хуулийн хугацаанд ирүүлнэ гэж найдаж байна” гэжээ.
Тэргүүн зэргийн \
Тэргүүн зэргийн \"Чингис хаан\" одонг Н.Түвшинбаярт олгох болсныг албан ёсоор зарлав
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.