Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

1000 машины зогсоолийн газраа УБТЗ эргүүлэн авлаа

1000 машины зогсоолийн газраа УБТЗ эргүүлэн авлаа

Улаанбаатар хотын вокзалын баруун талын 1000 машины зогсоол нэртэй газрыг Нийслэлийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр УБТЗ нийгэмлэгт ашиглалтын зориулалтаар олгожээ. Уг газар нь «Улаанбаатар төмөр зам» ХНН-ийг байгуулах тухай ЗСБНХУ ба БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хэлэлцээрээр УБТЗ-ын мэдэлд байх ёстой ч газраа албан ёсоор баталгаажуулж чадаагүй байсны улмаас бусдын эзэмшилд очиж маргаантай асуудлыг үүсгээд байсан юм. Энэ байдалд ЗТХЯ болон УБТЗ нийгэмлэг дүгнэлт хийж, уг асуудлаар  НийслэлийнЗасаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр Зам,тээврийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № 17 дугаар тушаалаар Зам Тээврийн Хөгжлийн Яам, Улаанбаатар хотын газрын алба ба “УБТЗ” ХНН-ийн төлөөлөл бүхий хамтарсан комисс байгуулж ажиллуулсан юм. ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэлийн ахалж ажилласан уг комисс шаргуу ажилласны үр дүнд нийслэлийн хэмжээнд байгаа УБТЗ-ын мэдлийн 23 газрын ашиглах эрхийг баталгаажуулж гэрчилгээжүүлсэн байна. Хамгийн сүүлд газрын эрхийг нь баталгаажуулсан 1000 машины зогсоол нэртэй уг газарт УБТЗ  шинэ вокзалын барилга барих юм.1000 машины зогсоолийн газраа УБТЗ эргүүлэн авлаа

Ласти Интернэшнл ХХК-ий захирал ажилчдынхаа хөлсийг өгөхдөө дарамталж зоддог гэнэ
Ласти Интернэшнл ХХК-ий захирал ажилчдынхаа хөлсийг өгөхдөө дарамталж зоддог гэнэ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА