Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Октоберфест шар айрагны баярыг 3 дахь жилдээ Кроне Браухаус ресторанаас зохион байгуулж байна. Баяр 10 сарын 21-ийг дуустал 9 хоног үргэлжилнэ.
Баярын хөтөлбөрт :
- Хэн хамгийн хурдан 1 лирт шар айраг уух вэ? /Супер шагнал – 1.500.000 төгрөг/
- Шар айраг бүр сугалаатай /Супер шагнал – Ширээний тооцоо 100 % off /
- Баярын өдөр бүр – ердөө 20,000 төгрөг төлөөд 18:00-20:00 цагын хооронд хүссэн хэмжээгээрээ шар айраг уух боломж.
- Амьд хөгжимийн тоглолт, уламжлалт хөгжөөнт тэмцээн
- Шинэхэн исгэлтийн тусгай шар айргууд гэх мэт онц сонирхолтой олон арга хэмжээнүүд багтсан болно.
Өнгөрсөн баярын өдрүүдэд шар айрагны сугалаанаас ширээний тооцоогоо 100%, 50% хөнгөлүүлсэн азтангууд тодорсон байгаа. Та ч гэсэн манай баярт оролцон азаа үзээрэй.
Мөн өдөр бүр зохион байгуулагдаж буй “Хэн хамгийн хурдан 1 лирт шар айраг уух вэ?” тэмцээнд эхний 2 байранд орсон оролцогчид 1.500.000 төгрөгний шагналтай финалын тэмцээнд оролцох эрхээ авсаар байна. Финалын тэмцээн энэ хагас сайн өдөр зохион байгуулагдах тул танд энэхүү тэмцээнд оролцох эрхээ авах боломжтой ердөө гуравхан өдөр үлдсэн байгааг дуулгая.
Баярын хөгжөөнт тоглоом : Шотон даам
Онцгой бас нэгэн арга хэмжээ баярын 7 дахь өдөр буюу өнөөдөр Кроне Браухаус ресторанаас 7 хоног бүр зохион байгуулдаг “Кроне Асуулт Хариултын тэмцээн”-ий баярын тусгай дугаар болно. Найз нөхөдтэйгээ зөвхөн баярт оролцох бус оюун ухаан, мэдлэг чадвараа сорин Монголын хамгийн өндөр шагналын сан бүхий тэмцээнд оролцоорой.
Та бүхнийг найз нөхөд хамт олноороо хүрэлцэн ирж баярын оройг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсье.
Манай хаяг : Үндэсний циркийн зүүн өргөтгөл
Асуулт Хариултын тэмцээний өдөр ширээ захиалга авдаггүй тул эрт ирээд хамгийн гоё суудлыг эзлээрэй.