Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлааНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/605 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан  Нийслэлийн Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.  Тус захирамжийн дагуу улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулна. Захирамжийн гол зорилго тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгож, авлигаас урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа юм. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахлаж байгаа бөгөөд  гишүүнээр нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар  зэрэг нийслэлийн харьяа агентлаг ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанаар улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг дундын мэдээллийн санд оруулах мэдээлэл бүрдүүлэгч байгууллагуудад захирамжийн хүрээнд хийгдсэн ажлын төслийг танилцуулж, санал авлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Ж.Мөнхбат: Д.Цогтбаатар гишүүнийг тархиндаа \
Ж.Мөнхбат: Д.Цогтбаатар гишүүнийг тархиндаа \"бяртай\" сайд байж чадна гэж үзээд дэмжиж байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.