Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын өмнөд бүс 50мВт чадалтай САЛХИН цахилгаан станцтай боллоо

 Монгол Улсын өмнөд бүс 50мВт чадалтай САЛХИН цахилгаан станцтай боллооМонгол Улсын өмнөд бүсэд буюу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 Мегаваттын чадалтай Салхин цахилгаан станц ашиглалтад орлоо.

 

Клин Энержи Ази ХХК нь Цэций Салхин Цахилгаан Станцын барилга угсралтын ажлыг төслийн талбарт 2016 оны 9-р сард эхлүүлсэн байна. Үүнээс хойш яг нэг жилийн дараа 25 салхин турбины угсралт, суурилуулалт, Цэций дэд станц болон тус станцыг Монгол Улсын төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбох 32 км гаруй урттай цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулах туршилтыг амжилттай гүйцэтгэн нээлтээ Баасан гарагт хийлээ.

50 Мегаваттын чадалтай Цэций Салхин цахилгаан станцын төслийг ЖАЙКА болон ЕСБХБ-ын зээлээр санхүүжүүлсэн. Энэхүү төсөл нь ЖАЙКА-гийн хувьд хилийн чанадад хувийн хэвшилд зээл олгон хэрэгжүүлсэн сэргээгдэх эрчим хүчний анхны төсөл нь болж байгаагаараа онцлогтой юм.

Цэций Салхин цахилгаан станц нь импортоор авч буй цахилгааны хэмжээг бууруулах төдийгүй уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлж буй нөлөөллийг бууруулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх аж.

Тухайлбал, тус Салхин Цахилгаан Станцын төслийг хэрэгжүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг жилд ойролцоогоор 230,000 тонноор бууруулж, жилд 180,000 тонн нүүрс, 1.2 сая тонн ус хэмнэх болохыг тооцож тогтоосон байна. Цэций салхин Цахилгаан Станц нь улсын болон орон нутгийн чанартай авто зам, төмөр зам, эрчим хүчний дэд бүтцийг цаашид хөгжүүлэх ажилд тодорхой хувь нэмэр оруулах юм.

Тус төслийн барилга угсралтын ажлын явцад ойролцоогоор 500 орчим хүн ажилласнаас 95% нь Монгол ажилтнууд байжээ.

С.Амарсайхан нар Су.Батболдыг унагаах ажиллагаа эхлүүлжээ
С.Амарсайхан нар Су.Батболдыг унагаах ажиллагаа эхлүүлжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.