Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан нар Су.Батболдыг унагаах ажиллагаа эхлүүлжээ

 

С.Амарсайхан нар Су.Батболдыг унагаах ажиллагаа эхлүүлжээМонголчууд бид “Мордохын л хазгай байсан юм” хэмээн бүтэл муутайхан эхлүүлсэн аливаа үйлсийг өвөр зуураа ярилцаж суудаг ард түмэн. Тэгвэл өнгөрөгч 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН засгаа байгуулан ажиллаад бараг хоёр оны нүүр үзэж байгаа ч нийгэм эдийн засагт төдийлөн өөрчлөлт гарсангүй. Тэр тусмаа монголчуудын тал хувь нь амьдардаг нийслэлийн ажил урагшаа явахгүй байгааг иргэд олон нийт гомдоллох болжээ. “Муухай дээрээ улцан” гэгчээр НИТХ-ын дарга Ц.Сандуй 60 тэрбумын гэх хэл амнаас болоод ажлаасаа огцорсон.

             Харин өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын даргад С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын санал тэнцсэн учраас өнөөдрийг хүртэл нийслэлийн хурал даргагүй байна. Хэдийгээр даргаа томилж чадахгүй байгаа ч НИТХ дотор Су.Батболдыг огцруулах төлөвлөгөө зурагдаад эхлэснийг хөндлөнгийн эх сурвалж хэллээ. Энэхүү төлөвлөгөөний авторыг НИТХ-ын даргад өрсөлдөж буй С.Амарсайханыг хэмээн үзэх хүн цөөнгүй бий. С.Амарсайханы хувьд УИХ-ын гишүүн асан С.Отгонбаярын дүү бөгөөд ахынхаа бизнесийг үргэлжүүлж яваад улстөрд орж ирсэн нэгэн. Түүний ах С.Отгонбаяр нь АН-ын угишилтай бол С.Амарсайхан нь МАН-ын угшилтай нэгэн. Гэвч ах дүү хоёр улстөр ч маань үзэл бодлын хувьд зөрүүгүй ч “Оюуны-Ундраа” хэмээх их айлыг хөрөнгөлөг байлгахын тулд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг улстөрийн хоёр хүчинд тус тусдаа данслагддаг гэсэн яриа байгаа нь үнэний ортойг өнгөрөгч хугацааны улстөрийн байдлаас харж болно.

Нөгөө талаар С.Амарсайхан нь наанаа МАН-ын шоготой ч цаанаа АН-ынхантай ч тохиролцож чаддаг нэгэн гэдгийг ойрын эх сурвалж хэллээ. Тиймээс С.Амарсайхан НИТХ-ын дарга болж, улмаар Су.Батболдыг огцоруулах ажиллагааг идэвхжүүлнэ гэсэн мэдээлэл бий. С.Амарсайхан НИТХ-ын дарга боллоо л бол Су.Батболдын хувь заяа өөрөөр эргэх нь. Учир нь МАН-ын шошгон цаана АН-тай хуйвалдаж чадах НИТХ-ын хурлын дарга бол Су.Батболдыг амархан огцруулж дөнгөнө. Тэгэхээр МАН-ын бүлгийнхэн чухам хэнийг ИТХ-ын дарга болгохоо ч тун болгоомжтой хийх цаг нь болжээ. Хэрвээ С.Амарсайханыг ИТХ-ын дарга болговол тэрбээр НИТХ дахь АН-ын бүлгийн нөхдөөр Засаг даргыг огцруулах тухай мэдүүлж, цаана МАН-ын бүлгийн дотно нөхөдтэйгөө дэмжих төлөвлөгөө зурагдсан гэдгийг хэлсэн юм. Улстөрийн хүрээнд ч тэр, хэвлэл мэдээлийн сүлжээнд ч түүнийг “Хотын фракц” хэмээн үзэж байгаа ч энэхүү багны цаана тэс өөр улстөр байгааг өгүүлж байна.

С.Амарсайханы хувьд тийм ч цэвэрхэн замаар явж өнөөдөрт ирээгүй нэгэн гэдгийг ч хэвлэлийнхэн үе үе дэлгэдэг. Арга ч үгүй биз. “Оюуны-Ундраа” гэх их айлыг хөдөлгөж явахад хууль бус зүйлс зайлшгүй шаардлагатай байдаг биз. Тухайлбал, Богд уулын Нүхтийн амнаас эхлээд хотын аль л байршил сайтай газруудад газар авч, бизнесээ цэцэглүүлсэн, Зайсан толгойд баригдаж байгаа “Zaisan Square” нь газрын маргаан, зөвшөөрлийн асуудлаас болж нэг хэсэгтээ хэл ам дагуулсан, “Оюуны ундраа” групптэй холбоотой тендер, мөнгө хөрөнгө, Багануурын дулааны станцыг хувьчилж авахаар “МААТ” гэгч компани байгуулан бужигнуулсан, Тээвэр хөгжлийн банкны 51 хувь тойрсон асуудал гээд дурдаад байвал цөөнгүй зүйл бий. Тэр ч бүү хэл  С.Амарсайханыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болсноос хойш “Оюуны ундраа”-гийн олон охин компаниуд хотын бүх тендерүүдэд ордог болжээ гэх мэдээлэл ч үзэгдэх болсон. Энэ бүгдээс харвал С.Амарсайхан нь нэр нөлөө, албан тушаалаа ахиулж, хотынхоо даргыг хүртэл унагаах ажиллагаа зохион байгуулж байгаа нь хувийн хэрэг үү, хувьсгалын хэрэг үү гэдгийг уншигч та мэдэх буй заа.

С.Баяр

Цэцэрлэгийн хүүхдүүдээ бөөснөөс яаж салгах вэ
Цэцэрлэгийн хүүхдүүдээ бөөснөөс яаж салгах вэ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.