Өнгөрсөн даваа гаригт МАН-ын Бага хурал болсон билээ. Тус хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, Шадар сайд У.Хүрэлсүх Монгол улсын 30 дахь Ерөнхий сайд боломж бүрдсэн. Яг одоо МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал хийж байна. Тэрбээр "Ирэх даваа гаригт Ерөнхий сайдад нэр дэвшсэн хүнийг УИХ-ын чуулганаар орно. Намын Удирдах зөвлөл дээр Засгийн газрын бүрэлдэхүүнийг ярилцана. Өөрчлөлт орно. Дэд сайдтай байх уу, давхар дээлтэй сайд байх хэрэгтэй юу. Засгийн газрын гишүүдийн хэдэн хувь нь давхар дээлтэй байх вэ гэдгийг нухацтай ярина. Манай нам ард түмнийхээ хүссэн Засгийн газрын бүтэцийг байгуулахынг төлөө ажиллана” гэлээ.
Д.Амарбаясгалан: Дэд сайд, давхар дээлтэй сайд нарын асуудлыг нухацтай ярилцана
0
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.