Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Азийн ирээдүй” форумд Ц.Мөнх-Оргилын тавьсан илтгэл шилдгээр шалгарчээ

 

Азийн улс орнуудын хөгжил, бодлогын зангилаа асуудлуудыг хэлэлцдэг “Азийн ирээдүй” форум өнгөрсөн зургадугаар сарын 5-6-ны өдрүүдэд Токио хотноо  болсон. Энэхүү форумд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал, хөгжлийн зорилт, Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй гадаад бодлого, үйл ажиллагаа, тус бүс нутгийн хөгжил, төлөвийн талаарх манай улсын байр суурийн тухай танилцуулан илтгэл тавьсан юм.

Түүний тавьсан илтгэл хуралд оролцогчдод тараасан анкетийн дүнгээр нийт 28 илтгэлээс Сингапурын Ерөнхий сайд асан Го Чак Тон, Малайзын Ерөнхий сайд асан М.Махатир нарын дараа III байрт шалгарсан байна. Түүнчлэн “Азийн ирээдүй” форумд оролцогчид Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг улс төрчийнх нь хувьд сонирхолтой гэж 28 илтгэгчээс хоёрдугаарт нэрлэжээ.

“Азийн ирээдүй” форумыг Японы “Никкей” сонины газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 23 дахь удаагийн энэхүү хуралдаанд Япон, Индонез, Вьетнам, Лаос, Малайз, Тайланд, Сингапур, Филиппин зэрэг улсаас дээд, өндөр түвшний төлөөлөгчид оролцсон байна.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын тус форумд тавьсан илтгэлийн хэсгээс оруулав.

[media=http://]https://www.youtube.com/watch?v=_ZvyYrTeP48

[media=http://]

 

 

“Зудны баян” буюу Т.Аюурсайхан
“Зудны баян” буюу Т.Аюурсайхан
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.