Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ сайдууд…

Шинэ сайдууд…

Улстөрийн халуун сэдэв яах аргагүй дараагийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн болоод байна. Ирэх долоо хоногийн нэгдэх өдөр МАН-ын бага хурал хуралдан шинэ Ерөнхий сайдыг тодруулснаар тоглоом хаашаа эргэх нь тодорхой болно.

Гэхдээ 60 тэрбумын гэх арилашгүй хар толбоноос болоод Ерөнхийлөгчийн сонгуулиар өвдөг шороодоод байгаа МАН дараагийн Ерөнхий сайдаар хэнийг сонгох, түүний “хамтлагт” хэн хэн багтан салбаруудаа удирдах нь 2020 оны УИХ-ын сонгуулийн унах босгохын дэнчин болчихоод байгаа билээ.

Иймээс ч МАН-ын бага хурлаас гарах шийдвэр “шударга” гэсэн тодотголтой лидерүүдээ шинэ Засгийн газартаа багтаахаас өөр гарцгүй болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, алдарт 60 тэрбумын бүлэглэлд багтаагүй, багтахаас татгалзсан гэхээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрын унагахаар гарын үсэг зурсан УИХ-ын гишүүд шууд утгаараа нэрлэгдэх учиртай.

Олны дунд яригдаж байгаа нэрсээс харахад Ж.Энхбаяр, Д.Сумъяабазар, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, Д.Сарангэрэл гэх мэтээр парламентад хоёроос дээш сонгогдсон, өөр өөрийн тойрогтоо хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүд нэрлэгдэж байна.

Ямартай ч хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа МАН-ын бага хурлаас Ерөнхий сайд тодорсоноор ирэх өдрүүд улс төрийн хүрээнд буцлан салбарууд эзэнтэй болно.

СХД “Албан хэрэг хөтлөлт, байгууллагын архивын систем” нэгдсэн сургалт боллоо
СХД “Албан хэрэг хөтлөлт, байгууллагын архивын систем” нэгдсэн сургалт боллоо
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА