УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын үүсгэн байгуулсан Нямбаатар сангийн үйл ажиллагаа “Хүүхдийн инээмсэглэл” төслөөр эхэлж байна. Тэрбээр өөрийн сонгогдсон тойргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх үүднээс уг төслийг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр Толгойт бүсийн хүүхдүүдийг эмчлэхээр 65-р сургууль дээр эхний үзлэг, эмчилгээний кабинетээ нээлээ.
Төсөлд65, 9-р сургууль болон 80, 84, 91, 226-р цэцэрлэгүүдийн хүүхдүүдийг хамруулна. 2020 оныг хүртэл 3 үе шаттай хэрэгжих уг төсөлд нийт 8000 орчим хүүхэд хамрагдаж, шүдний үзлэгт орж, шаардлагатай эмчилгээгээ хийлгэх юм.
“Аз дентал” шүдний эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй уг төслийн дараагийн кабинет 11 сард ханын материал орчмын хүүхдүүдийг эмчлэхээр 9-р сургуульд нээлтээ хийнэ. Ингэснээр тус сургуулийн ойролцоох цэцэрлэгүүдийн хүүхдүүд ч мөн хамрагдах боломжтой болох юм.