Энэ мэдээ хуучирсан буюу 2017/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЭНДЧИЛГЭЭ

 

Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн түүхийг бүтээсэн үе үеийн ахмадууд, төмөр замын өнөөгийн хөгжилд хөдөлмөр, зүтгэлээ зориулж яваа төмөр замчид, бидний залгамж халаа болж маргаашийг бүтээлцэхээр шамдан суралцаж буй залуустаа Монгол-Оросын Хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн 68, Монгол Улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 79 жилийн ойн баярын мэнд хүргэе.


Ган замчид бид 2017 онд биелүүлэхээр зорьсон зорилгынхоо тэн хагаст ирээд байна. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд улс орны хэмжээнд эдийн засгийн үзүүлэлтүүд буурсан амаргүй цаг үе байсан ч түүхэн хөгжлийнхөө туршид аливаа бэрхшээлийг хамтдаа даван туулж, ачааны хүндийг ажралгүй өргөж ирсэн жишгээрээ төмөр замчид бид амжилт бүтээлийг цогцлоож чадлаа. Тухайлбал оны эхний зургаан сарын байдлаар Замын хэмжээнд 10287.7 мянган тонн ачааг тээвэрлээд байгаа нь төлөвлөгөөт үзүүлэлтийг 101.61 хувиар буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.2 хувиар давуулан биелүүлэв. Үүнээс импортын тээвэр 1010.37 мянган тонноор буюу төлөвлөгөөт үзүүлэлтийг 108.64 хувиар хангаж, өнгөрсөн оныхоос 5.30 хувиар давууллаа. Мөн экспортын тээврийг 3628.65 мянган тонн буюу төлөвлөгөөг 102.50 хувиар биелүүлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.41 хувиар давуулаад байна. Энэхүү амжилтынхаа үр шимийг хүртэж нийт төмөр замчид мэргэжлийн баярынхаа өмнө цалингаа 10 хувиар нэмүүллээ. Энэ бүхэн зүтгэл нэгт ган замчид Та бүхний хамтын амжилт юм.
Үлдсэн хагас жилийн хугацаанд төмөр замчид Та бидний өмнө дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх их хариуцлага хүлээж байна. Улс орныхоо хөгжлийн түүчээ, хөдөлмөр зүтгэлийн нүүр царай байхын тулд төмөр замчид бид илүү хичээж, илүү хөдөлмөрлөж, илүү сэтгэх нь хамгаас чухал юм. Хүн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлах, хүчин зүтгэлийнхээ нийлэмжээр техник технологийнхоо хүчин чадлыг сайржруулах, орчин цагийн хэрэглэгч, захиалагчдын өндөр шаардлагад хүрч ажиллах нь та бидний тэргүүн зорилт байх учиртай. Үүнийг төмөр замчид та бид хамтдаа бүтээж чадна гэдэгт бат итгэж байна.
Төмөр замчид бидний зорьсон үйл бүхэн бүтэмжтэй байх болтугай. 

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа

 

 

 

 

 

“Хаан” банкны дээрэм хэрээс хэтэрлээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.