Энэ мэдээ хуучирсан буюу 2017/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хаан” банкны дээрэм хэрээс хэтэрлээ

 

Монгол Улсад иргэдийг хэрхэн яаж мөлжих вэ хэмээн стратеги төлөвлөгөө боловсруулж байдаг юм уу гэмээр арилжааны банкууд бий. Тэдний тэргүүн эгнээнд “Хаан” банк байдгийг хүн бүхэн мэдэх ч эртний танил, өргөн сүлжээг нь бодон үйлчлүүлсээр байна. Гэхдээ “Хаан” банк үйлчлүүлэгчийн хүрээ нэмэгдэх тусам үйл ажиллагаагаа чангатгаж, үйлчлүүлэгчдийг хүндрүүлсэн, луйвардсан хэвээр байгаа нь алс хэтдээ үйлчлүүлэгчдээ алдахын дохио биз ээ.

Саяхны нэг жишээ дурдахад “Хаан” банкнаас үйлчлүүлэгч олонд зориулан “Алтан карт” хэмээх зүйлийг санаачилан хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Нэг жилд 50 мянган төгрөг төлдөг “Алтан карт” эзэмшигч оочёрт зогсохгүй тусгай үйлчилгээ авдаг сайн талтай, өөр ямар ч ид шидгүй шармал өнгөтэй цаас. Харин саяхан “Хаан” банкны “Алтан карт” эзэмшигч картаа гээгдүүлсэн тул банкин дээр захиалах гэж очтол “Хаан” банкныхан “Манайх Алтан картныхаа үйлчилгээг зосгоож байгаа тул ахин олгохгүй. Та өөр карт захиалж болно” хэмээн хариулжээ.

Картаа гээгдүүлсэн үйлчлүүлэгч ядахад тэр “ид шидтэй” картыг нь захиалаад удаагүй тул харамсахаас яахав. Иргэд олон нийт цаг заваа хэмнэх үүднээс 50 мянган төгрөгөөр “Алтан карт”-ыг хэдэн мянгаараа захиалсан нь дамжиггүй. Нэг жилд хамгийн багаар бодоход 2000 хэрэглэгч “Алтан карт” захиалахад 100 сая төгрөг шүү дээ. Магадгүй “ид шидтэй” карт эзэмшигч 20 мянга, бүр 200 мянга байхыг ч үгүйсгэхгүй. Өнөөдөр нийгэм, цаг үеэ дагаад ажил хэрэгч иргэд олон болсон учраас бүгд л цаг заваа хэмнэхийг зорих болсон нь үүнийг төвөггүй илтгэнэ. Хэрвээ 20 мянган хэрэглэгч гэж үзвэл нэг тэрбум төгрөг, цаашилвал 200 мянган иргэн гэж үзвэл ой тойнд багтахгүй тоо гарна биз. Шууд бус утгаараа ийм их хэмжээний мөнгийг иргэдээс залилан дээрмийн замаар авч байгаа нь гэмт хэрэг мөн биз дээ.

Гэтэл иргэдийн ийм их хэмжээний мөнгийг авчихаад “Манайх энэ төрлийнхөө үйлчилгээг зогсоосон тул та ахиад өөр карт захиална уу” гэж байгааг луйвар дээрэм гэж ойлгохоос өөр арга алга. Саяхан картаа гээгдүүлсэн иргэн гэхэд өнгөрөгч зургадугаар сард “Алтан карт”-аа захиалсан гэж байгаа. Гэтэл хоёр сар ч хэрэглэж чадалгүй ийнхүү үрэгдүүлсэн байна. Ийм замаар өдөрт хичнээн иргэн “Алтан карт”-ыг үрэгдүүлж байгааг таахад бэрх. Ингэхээр иргэдийн мөнгийг шууд л дээрэмдэж байгаагаас ямар ч өөрцгүй.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ч гэж байдаг даа. Банк бол бизнесийн байгууллага мөн. Гэхдээ үйлчилгээ явуулаад ашгаа авахын оронд иргэдийг ийнхүү дээрэмдэх замаар мөнгө угаадгаа болих хэрэгтэй. Болж буй процесоос харвал “Хаан” банк нь магадгүй “Алтан карт” эзэмшигчдийн тоо дээр тооцоолж байснаас буюу 200 мянгад хүрсэн учраас энэхүү ээлжит залилангийн хэргээ өдүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Өдөр бүр л иргэд бичиг баримтаа хаяж үрэгдүүлж байдаг. Өчигдөр “Алтан карт” захиалсан иргэн өнөөдөр картаа гээгдүүлж болно. Нэг сарын өмнө, хоёр сарын өмнө, гурван сарын өмнө гээд захиалсан иргэд өдөрт хэдээр нь гээгдүүлж л байгаа. Энэ бүхний өмнөөс “Манайх Алтан картны үйлчилгээгээ зогсоосон” гэх хариу өгөөд байхаар “Хаан” банкид хэчнээн зуун сая, магадгүй тэрбумаар хэмжигдэх мөнгө дээрмийн аргаар орж ирж байгааг уншигч та ч анзааран харсан байх.

Ерөөсөө “Хаан” банктай холбоотой луйврын шинжтэй үйлдэл байнга л гарч байдаг. Тэр бүгдийг дурдана гэвэл цаг завны гарз биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн Х.Баатар

АВАРГУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ СҮҮЛИЙН БОЛОМЖ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.