Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ-ын Хангамж үйлчилгээний ангид “хий үзэгдлийн” хөрөнгө нийлүүлжээ

ОБЕГ-ын Хангамж үйлчилгээний ангид “хий үзэгдлийн” хөрөнгө нийлүүлжээ Гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй зүйлийг л хий үзэгдэл гэдэг. Тэгвэл олдохгүй болохоор огт байдаггүй гэж үзэхээс өөр аргагүй компани ОБЕГ-ын Хангамж үйлчилгээний ангийн тендерт ялаад нийлүүлэлт хийжээ. Энэ компанийг "Гаргууд” гэдэг агаад олдохгүй байгаа нь шалгалтынханд гайхал төрүүлсэн. Бүр гайхалтай нь нийлүүлсэн тоног төхөөрөмж нь хүртэл байдаггүй. Байдаггүй гэдэг нь гарт баригдаж нүдэнд харагдахгүй байна гэсэн үг. Харин ангийн санхүүгийн тайланд "Гаргууд” компаний нийлүүлсэн тоног төхөөрөмж машин нь байгаа гэсэн бүртгэлтэй явдаг. Ядаж байхад нийлүүлэлтээ дутуу хийчихсэн аж. Байхгүй компаний нийлүүлсэн гэх харагдаж үзэгдэдгүй тоног төхөөрөмжийг нэрлэвэл хоёр сая төгрөгний үнэтэй нэг ком гагнуурын аппарат, 15 сая төгрөгний өртөгтэй нэг ком автомашины тэнхлэг тохируулагч гэнэ.

Үүнээс гадна Зэсвсэгт хүчний 013-р ангид шилжүүлэн өгсөн гэх 7,6 сая төгрөгний өртөгтэй "Зил-130- машин аж. Хуучны Зөвлөлтийн үеийн машин Монголын нөхцөлд таардаг шавар шавхайнд сайн явдаг машин байсан. Байсан гэхийн учир нь нөгөө машин нь бас л байхгүй байгаа гэнэ. Ийнхүү энэ ангийн тайлан балансад энэ мэт баахан "хий үзэгдлийн” хөрөнгө тусгагдаж очсон шалгалтыхны толгойг эргүүлж байгааг ангийн захирагч С.Бямбасүрэн нь анхаарах цаг болжээ.

 

 

Эх сурвалж:tonshuul.mn Л.Дарь
Хэнтийн нуруунд түймэр асч байна
Хэнтийн нуруунд түймэр асч байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.