Он гарсаар амиа хорлох гэсэн арав гаруй тохиолдол гарсан хэмээн цагдаагийн газраас мэдүүлж байсан. Мөнхүү саяхан “Сохо мебель”-д ажилладаг 22 настай бүсгүй захиралдаа зодуулсныхаа дараахан учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсныг нийгэм даяараа мэдэж буй. Ямартай ч энэ хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа ч ар гэрийнхэн нь гадны нөлөөтэй хэрэг хэмээсэн мэдээлэл бий. Тэгвэл уг хэрэгт холбогдон, шалгагдах дээрээ тулаад байгаа, талийгаач эмэгтэйг зодсон гэх “Сохо мебель”-ийн салбарын захирал залуу өмнө нь топ модель н.Ариунбилэг руу мессеж бичиж байсан хүн хэмээсэн мэдээлэл байна. Түүний мессеж хэдхэн хоногийн өмнө фэйсбүүкээр явж байсан билээ. Зураг дээрх мессэжээс харвал энэ мэт хурган хөрөнгөтнүүд охид бүсгүйчүүдэд мессэж илгээн, магадгүй тэднийг дарамталж, улмаар амиа хорлоход хүргэдэг ч байхыг үгүйсгэх арга алга.