Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Холын зайн гүйлтийн дэлхийн аварга Б. Буджаргал эх орондоо ирлээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-27-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хот дахь Флашинг Медов цэцэрлэгт хүрээлэнд Дэлхийн болон Америкийн гүйлтийн холбооны албан ёсны зам дээр  явагдсан Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” нээлттэй тэмцээнд Монгол Улсын тамирчин,  хөнгөн атлетик болон уулын спортын мастер Б.Буджаргал дөрөв дэх удаагаа оролцохоор мордсон тухай бид мэдээлж байсан билээ.

22 дахь жилдээ зохиогдож байгаа Дэлхийн тэсвэр хатуужлын “ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ” 10 өдөр 10 шөнийн буюу 240 цагийн тасралтгүй гүйлтийн уг тэмцээнд 739 mile буюу 1189 км гүйж нэгдүгээр байр эзлэн Дэлхийн аваргын цомыг хүртэн Монгол хүний тэсвэр тэвчээрийг Дэлхийд харуулж чадсан тэрээр эх орондоо ирлээ.

Түүнийг МҮОХороо, МЗХолбоо, МТСГазар, Марафон гүйлтийн Холбоо, “Гурван гал” эмнэлгийн удирдлагууд болон аав, ээж, найз нөхөд, төрөл төрөгсөд нь угтан авч хүндэтгэл үзүүллээ.

Уг арга хэмжээний үеэр түүнийг МЗХ-ноос “Тамирчны алдар” медалиар шагнасан бөгөөд  “Хүүхдийн элч” дуучин, МУСТА ноён Бондгор, “Нарны жим” киноны дуугаараа олны танил болсон дуучин О. Гантулга, ҮДБЭЧуулгын дуучин Т. Өлзийсайхан нар ая дуугаа өргөсөн юм.

Дашрамд дурдахад тэмцээн зохиогдох болсноос хойш тодорсон 22 аваргыг амжилтаар нь эрэмбэлэхэд Б. Буджаргал тавдугаарт бичигдэж байгаа аж.

ХХААХҮЯ-НЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО
ХХААХҮЯ-НЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.