Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин Б.Энхбаяр хамгийн үнэтэй бүсгүйг сонгожээ

 

 Олон сайхан уран бүтээлээрээ түмний таашаалд хүрсэн СТА, дуучин Б.Энхбаяр “Мөрөөдлийн бүсгүй” дуугаараа өөрийгөө өөрчилж, уран бүтээлчийн хувьд эрэлхийлэл хийсэн гэдгийг хөгжмийн мэргэжилтнүүд үнэлж байсан тухай мэдээлэл дэлгэгдэж байсан. Тэгвэл СТА дуучин Б.Энхбаяр дуугаа дүрсжүүлэхдээ ч чанар чансааг эрхэмлэсэн гэдгийг мөр зэрэгцсэн уран бүтээлчид нь хэлнэ билээ. Тухайлбал, тэрбээр “Мөрөөдлийн бүсгүй” дууны клипэнд Азийн хамгийн үнэтэй модель, үзэсгэлэнт бүсгүй Ч.Содтуяаг тоглуулжээ. Хамтрагчдынх нь ярьж байгаагаар Ч.Содтуяаг клипэнд тоглуулахын тулд чамгүй өндөр хөлс төлсөн аж. Харин чухам хэдэн төгрөг төлсөн бэ гэсэн асуултад тэрбээр хариулаагүй бөгөөд хамтрагчынх нь зүгээс “ямартай ч нэг сайн машины үнэ хүрсэн” хэмээлээ. Ид хийж бүтээхийн төлөө чармайж яваа дуучин Б.Энхбаяр ийнхүү “уран бүтээлдээ цаг зав, мөнгө хайрлахгүй” гэдгээ ч мэдэгдсэн байна. Тиймээс дуучин маань Азийн хамгийн үнэтэй топ моделийг сонгосон бололтой. Дашрамд дурдахад “Мөрөөдлийн бүсгүй” дууны шүлгийг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч В.Нэргүй бичсэн бол аялгууг ая зохиогч Д.Эрдэнэчимэг тааруулжээ. Харин клипэнд Ч.Содтуяагийн хамтрагчаар “Загасан ширээт тамга” хамтлагийн ахлагч С.Баатар тоглосон аж.

 

54 БАЙРШИЛД ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ХИЙЖ, ОРЦ ГАРЦЫГ НЭЭЖЭЭ
54 БАЙРШИЛД ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ХИЙЖ, ОРЦ ГАРЦЫГ НЭЭЖЭЭ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.