Б.ЭНХТУУЛ
Хүн болж төрсний гавъяаг газарт гишгэсэн хөлийн мөр төдийхнөөр хэмжих аргагүй юм. Хожмын өдөр эргээдхарахад гишгэсэн мөр нь тод томруун үлдэхийн сацуу хэлэх үгтэй, хийсэн ажилтай, тэрхүү ажил үйлс нь олны дундмөнхөд дуурсагдан үлдэх шиг сайхан зүйл үгүй. Энэ удаагийн “Амьдралын тойрог”-тоо тийм нэгэн эрхмийг онцлов.
Олны дунд “Зүрхний эмч Ц.Даваацэрэн” хэмээн хүндлэгдсэн, үхэл, амьдралын заагаас олон хүний халуун амийгаварсан тэрээр П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааныдоктор, Монгол Улсын тэргүүлэх зэргийн их эмч, клиникийн профессор, 2016 оны “Шилдэг эмч” Ц.Даваацэрэн юм.
МЭС ЗАСЛЫН ЭМЧ БОЛСОН ТҮҮХ
Хэдийгээр хүн болгон эмч болж болох ч хүний амь авардаг, алтан гартай эмч болно гэдэг хэн хүнд амархан олдоххувь заяа биш. Тиймээс сонсоод халширмаар, бас сониучирхан сонсмоор мэс заслын эмчийн цаг, завыг харж, яриа өрнүүлэх боломж арай гэж олдов.
П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, хэдийд ч гүйгээд очиход хөл ихтэйугтдаг газар. Тэр хэрээр Зүрх судасны мэс заслын тасаг өдөрт 2-3 хагалгаатай, сардаа 30 гаруй хагалгаатай, ачаалалтай ажилладаг гэж ойлгож болно. Ц.Даваацэрэн эмчийн өрөө их энгийн юм. Өөлсөн хүнд тав тух муутай чюм шиг. Ганц ажлын ширээ, суухад тух муутайхан хоёр сандал, саарал дэвсгэртэй ганц нарийн буйдан, өмнө ньжижигхэн шилэн ширээ байх. Санаагаар болдог бол өдөрт олон цаг хагалгааны өрөөнд хүний алтан амь аврахынтөлөө цустай “ноцолдож”, хөлөө чилтэл олон цаг зогсч ажилладаг эмч нарынхаа өрөөг амралтын өрөө шигтохижуулах юмсан гэж бодогдов. Даанч, монголчууд бидний боломж нь тиймхэн юм даа.
Ц.Даваацэрэн эмч эрүүл мэндийн салбарт 33 жилдээ ажиллаж байгаа нэгэн. Ярилцахад энгийн ааш, маяг алга. Харин ярьж суух зуураа үе үехэн хагалгаанд орсон хүний бие асуухаар гарч гүйх нь тиймхэн. Зүрхний эмч мааньийм л завгүй нэгэн аж. Тэрээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул. 1984 онд Анагаах ухааны дээд сургуулийгхүний их эмчийн мэргэжлээр дүүргэжээ. Бидний яриа эмч болсон түүхээс эхлэв.
Эрхэм эмчийн аав, Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул, Ж.Цэднээ гэж байжээ. Сумандаа Худалдаа, бэлтгэлийн газрын түүхий эдийн эрхлэгч, багийн дарга хийж байсан, хэрдээ таарсан боловсролтой хүн байжээ. Ц.Даваацэрэн эмч “Тонхил сумынхан аавыг минь андахгүй сайн мэднэ. Дайдаа гэж авгайлдаг сан. Харин ээж миньТонхил сумын сургуульд насаараа тогооч хийсэн, П.Баяр гэж хүн байлаа. Хүмүүс Дүмээ гэж авгайлна. Тонхилсумын сургуульд сурч байсан хүүхдүүд бүгд таньдаг байж билээ. Ээж минь Ховд аймгийн Цэцэг сумынх. ХовдынЦэцэг сумын II баг, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо баригад хоёр зэргэлдээ оршдог. Аав, ээжхоёрын минь айл болсон түүх бас үүнтэй холбоотой хэмээн дурсав.
Олон хүүхэдтэй айлд ядаж нэг эмч байх хэрэгтэй гэсэн явган яриа байдаг. Ц.Даваацэрэн эмч тэр л жишгээр эмчболжээ. Эцэг, эхээс есүүлээ өссөн, айлын том хүү аавынхаа хэлснээр эмчийн мэргэжлийг сонгожээ. Аав миньманай гэрийн менежер байлаа. Манайд нэг эмч, нэг жолооч, нэг нягтлан байх хэрэгтэй гэж хэлдэг байв. Есөнхүүхдийн тав нь эрэгтэй, дөрвөн нь эмэгтэй. Манай дүү нар жолооч, нягтан, эмч гээд бүгд аавынхаа хэлснээрмэргэжил эзэмшээд, өөр өөрийнхөөрөө ажиллаж, амьдарч байна. Аав минь намайг анх “Чи эмч болох ёстой” гэжхэлж байсан. Надад ч эмч болох хүсэл байв. Харин мэс заслын эмч болъё гэсэн хүсэл тээж явсан нь өнөөдөрбиеллээ олсон хэрэг. Мөн мэс заслын эмч болоход МонголУлсын төрийн шагналт, Анагаах ухааны доктор, профессор Ц.Бундан багш маань надад их тус болж байлаа” гээд багшийгаа бас дурсав.
АЖЛЫН ГАРАА БУЮУ АНХНЫ ТОМИЛОЛТ
Амьдрал алдаа оноо, хөгжилтэй хөөртэй дурсамжаар дүүрэн байдаг. Ц.Даваацэрэн эмчийн анхны томилолт, ажлын гараагаа эхэлсэн түүх бас л сонин. 1984 онд Анагаахын дээд сургууль төгссөн, шинэхэн эмчид Говь-Алтайаймгийн Эрүүл мэндийн газарт очиж ажиллах хуваарь таарчээ. Сургуулиа төгсөхдөө эхнэр, хүүхэд, гэр бүлийнамьдралаа төвхнүүлээд амжсан сэргэлэн оюутан нутагтаа очиж ажиллана гэсэн бодол тээн хөдөө явах хуваариасонсохоор сургууль дээрээ иртэл, Анагаах ухааны хүрээлэнгийн Мэс заслын секторт, эрдэм шинжилгээний туслахажилтан, их эмчээр томилсон сайдын тушаал уншив. Говь-Алтай аймагт очиж ажиллахаар намайг мэс заслынэмчээр ажиллуулдаг болов уу, яадаг бол гээд бодож, зогстол ийнхүү хотод хуваарилагдчихсан байв. Тэрээр өмнөнь Анагаах ухааны хүрээлэнд Ц.Бундан багшийн удирдлагад хэд хоног дадлага хийж байсан нь багш, шавь хоёрыганагаахын салбартай, тэр дундаа зүрхний мэс засалч болох энэ хувь заяатай холбож өгчээ.
“...Намайг дадлага хийж байх үед Ц.Бундан багш надаас “Чи мэс заслын эмч болох уу. Зүрхний мэс заслын эмчболвол яаж байна? гэж асууж байсан юм. Би мэс заслын эмч болох хүсэлтэйгээ хэлж байлаа. Харин багш тэр үедюм хэлээгүй. Анагаах ухааны хүрээлэнгийн Мэс заслын секторт хуваарилагдсан нь ийм учиртай байв. Гэтэл Говь-Алтай аймгаас “Бид хүнээ авч ажиллуулмаар байна” гэсэн бичиг ирээд болдоггүй.
Нэг өдөр ЭМЯ-ны Боловсон хүчин Лхамжав гэж хүн намайг дуудаад, “Чи хөдөө явж ажилла. Хотод юугаа хийгээдбайгаа юм бэ” гэж загнав. Багшдаа хэллээ. “Намайг Говь-Алтай явж ажилла гэж байна. Нэгэнт миний хуваарьгарчихсан учраас явъя” гэхэд юм хэлсэнгүй. Гурав хоногийн дараа багш намайг дуудав. “Баян-Өлгий аймгийнНэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр очиж ажилла“ гэж байна. Социализмын үед бүх юм дэгтэй байсан. ТэгээдБаян-Өлгий аймаг руу зургаан сарын хугацаатай очиж ажиллахаар болов. Баян-Өлгийд таних хүн байхгүй. Эмнэлгийн нэг булангийн өрөөнд түр байрладаг юм. Баян-Өлгийн Эрүүлийг хамгаалах газрын дарга нь Марзейгэж хүн намайг Ногоон нуур гээд сум дундын эмнэлэгт мэс заслын эмчээр хуваарилснаа дуулгав. Би үнэнээ хэллээ. “Би саяхан сургуулиа төгссөн. Олгой ч олигтой авч чадахгүй. Хүн хохироож чадахгүй” гэлээ. Тэгээд багшаасааайж, эмээж байсан ч ута