Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онлайн ба офлайн орчинд мэдээлэл хүлээн авах ба түгээх нь эрх зүйн зарчим, сайн засаглал, ардчилалын тулгын чулуу юм!

Онлайн ба офлайн орчинд мэдээлэл хүлээн авах ба түгээх нь эрх зүйн зарчим, сайн засаглал, ардчилалын тулгын чулуу юм!Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна.Хэвлэл мэдээлэл хангалттай чөлөөтэй хөгжсөний ачаар иргэд амьдарч буй нийгмийнхээ хөгжлийн талаар мэдээлэл сайтай байж, оновчтой шийдвэр гаргах, хууль, шударга ёсыг сахиулах, авилга, дарангуйлал, шударга бус явдлыг илрүүлэн тэмцэх боломжтой болдог. Үүний төлөө хэвлэл мэдээлэл өөрийн үүргээ аюулгүй орчинд зүй зохистой гүйцэтгэх замаар бэхжин хөгжих чадвартай байх ёстой юм хэмээн ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова дөрвөн жилийн өмнө хэлж байсан.

Тодотгоход, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн  жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ.   Тэгвэл энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Мэдээлэлтэй байх, мэдээлэл авах эрх бол Таны үндсэн эрх” уриан дор дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэж буйг дуулгахад таатай байна.

Түүнчлэн Шуурхай.мн сайтын редакци  иргэн таны Мэдээлэлтэй байх, мэдээлэл авах үндсэн эрхийг тань хүндэтгэж,  мэдээ мэдээлэл түгээх үйл ажиллагаагаа явуулсаар байх болно гэдгээ мэдэгдэж байна.

Хатагтай Ирина Бокова хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан гаргасан энэ жилийн илтгэлдээ “Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн салшгүй нэг хэсэг мэдээлэлтэй байх эрх нь хүний язгуур эрх чөлөө юм. Онлайн ба офлайн орчинд мэдээлэл хүлээн авах ба түгээх нь эрх зүйн зарчим, сайн засаглал, ардчилалын тулгын чулуу юм.

Энх тайвныг сахин хэрэгжүүлэх, хөгжил цэцэглэлтийг баталгаажуулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах ба ядуурлыг таслан зогсоох хүчин чармайлтыг ирж буй арван таван жилийн турш удирдан чиглүүлэх “Тогтвортой хөгжлийн төлөө хөтөлбөр- 2030”-ийг дэлхийн улс орнууд өнгөрсөн жил зөвшилцөн баталсан юм. Тогтвортой Хөгжлийн зорилго нь шинэ хөтөлбөрийн гол хурдасгуур болох харилцан хамааралтай хоёр зорилт-иргэдийн язгуур эрх чөлөөг дээдлэн хамгаалах ба мэдээлэлтэй байх эрхийг зорилтот чиглэлээ болгосон юм. Сэтгэл түгшээсэн хэрэг явдал, шинэ өөрчлөлт дэлхий даяар өрнөж, хамтран ажиллаж, хамтдаа арга хэмжээ авахыг шаардсан сорилт тулгарч буй энэ цаг үед чанартай мэдээллийн хэрэгцээ урьд урьдаас илүү чухал болоод байгаа нь иргэдийн мэдэх эрхийг хангасан боловсронгуй тогтолцоо ба хэвлэлийн эрх чөлөөний найдвартай орчинг шаардаж байна. Мэдээллийн эрх чөлөөний хууль тогтоомжийг одоогоос 250 жилийн өмнө, өнөөгийн Швед, Финлянд улсын газар нутагт анх, албан ёсоор баталсан байдаг. Түүхэн үйл явдал хойч үеийнхний урам зоригийг өнөө хэр нь хөглөж, орон орны Засгийн газар иргэдийнхээ мэдээлэлтэй байх эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийг баталсаар байна. Тусгаар тогтнолоо шинээр зарласан Намиби улсад, 25 жилийн өмнө, Хэвлэлийн эрх чөлөөний Виндхукийн Түүхэн Тунхаглалыг баталсан нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Дэлхийн Хэвлэлийн Эрх чөлөөний өдрийг тэмдэглэх эхлэлийг тавьсан юм.

Түүхэн үйл явдлыг цохон тэмдэглэхийн ялдамд, энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр “2030 он хүртэлх хөгжлийн ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ чөлөөт, хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэхийн чухлыг онцлон дурдаж байна. Таван хоног тутамд хэвлэл мэдээллийн нэг ажилтан эмгэнэлтэйгээр амь насаа алдаж байгаа энэ цаг үе сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахыг сануулж байна. НҮБ-ын сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах ба тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлшүй үлдэх буй асуудлаарх үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр хязгаарлалгүй, ЮНЕСКО орон орны Засгийн газартай хамтран дэлхий даяар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд аюулгүй, чөлөөт орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна” гэжээ.

Р.Амаржаргал: Би өөрийгөө УИХ-д байхдаа хийх ёстой ажлаа хангалттай хийсэн гэж бодож байна
Р.Амаржаргал: Би өөрийгөө УИХ-д байхдаа хийх ёстой ажлаа хангалттай хийсэн гэж бодож байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.