Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Авирмэд нарын шимэгчдээс татгалзах цаг болжээ!

Хэдэн жилийн өмнө НИТХ-ын хэсэг төлөөлөгч төрийн мөнгөөр  Бразил явж хөлбөмбөг үзсэн хэрэгт холбогдож бөөн юм болж байсан даа. Тэгвэл тэр дуулиан шуугиантай нөхдийн нэг Д.Авирмэд гэгч ер нь бол хаана ч, хэзээ ч асуудал дагуулж явдаг нэгэн ажээ. Ямартаа л  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн хүрээнд гурван үе шаттай хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” нэртэй 300 гаруй сая ам.долларын төслийг жинхэнэ утгаар нь самарч, сүйдэлж байгаа хүн бол тэр аж.  2014 оноос хэрэгжиж эхэлсэн эл төсөл  2018 оны зургадугаар сар хүртэл хэрэгжих ёстой. Гэвч хугацаа нь дуусах дөхөөд байхад хөрсөн дээр бууж, гавьтай хэрэгжиж өгөхгүй байгаа нь Д.Авирмэд мэтийн хариуцлагагүй нөхдүүдтэй холбоотой юм. Тэрбээр энэ төслийн сураг гарсантай зэрэгцээд шахам л төслийн нэгжийн санхүүгийн ажилтнаар томилогдсон байдаг. Гол нь тэгээд ажлаа сайн хийдэг бол яахав. Гэтэл тэрбээр  ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа гэрээний үүргээ хангалтгүй биелүүлж, цаашлаад төслийн санхүүгийн мэдээллийг гадагш гаргаж, төсөлтэй огт хамаагүй хүнээр улирлын тайланг хоёр удаа гаруулсан нь илэрч, 2015 оны аравдугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг юм.

Гэхдээ тэрбээр арванзургаан оны сонгуулийн дараа  төслийн зохицуулагчаар эргэн ирээд байгаа юм. Өдгөө Сонгинохайрханы ИТХ-ын төлөөлөгч тэрбээр  төслийн санхүүгийн ажилтан байхдаа баахан хэрэг тарьсан.  За тэгээд төслийн зохицуулагч болчихоод зангаа тавьсангүй. Бүгдийг өөрийнхөө дураар хийх болжээ. Төслийн ажилтнуудыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр, намын нэр барин, улс төрийн шалтгаанаар халж, солих нь ихэссэн гэдгийг нь бусад мэдээллийн хэрэгслүүд ч бичиж нийтлэж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудыг сонгон шалгаруулалтаар тодруулдаг бөгөөд сонгон шалгаруулалтыг НЗДТГ зохион байгуулах ёстой ч, Д.Авирмэд ёстой зоргоороо загнаж,  өөрт нь таалагдахгүй байгаа хүмүүсийг дур мэдэн халж, солих тушаал гаргаж, тэрийгээ батлуулдаг болжээ.

Mminfo.mn сайтад түүний талаар өгүүлэхдээ “..Түүнээс гадна тэрбээр ашиг сонирхлын зөрчилтэй байж мэдэх үйлдэл гаргасныг ч учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Тодруулбал, Баянхошуу дэд төв дэх барилгын ажлын гүйцэтгэгч “Эх тэргүүн” хэмээх компани барилгын ажил гүйцэтгэгчээр сонгогдсон хэдий ч тус компани гэрээт хугацаандаа буюу 2016 оны хоёрдугаар сарын 01-нд хийх ёстой ажлаа дуусгаагүй байжээ. Ер нь бол ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн компани ажлаа эхлэхээсээ өмнө банкинд тодорхой хэмжээний мөнгө байршуулж, хэрвээ үүргээ биелүүлээгүй бол түүнийг нь улсын төсөвт оруулахыг зөвшөөрдөг. Ингэж л ажил эхлэх учиртай. Гэтэл “Эх тэргүүн” гэгч компани хуурамч бичиг баримт ашиглан, барилгын ажлаа дуусгаагүй мөртлөө дээрх мөнгийг банкнаас чөлөөлж, өөрсдөө авсан нь банкны баримтаар нотлогдсон байх юм. Үүнийг нь төслийн зохицуулагч Д.Авирмэд мэдсээр байсан хэрнээ нуун дарагдуулж, дээрх компанитай гэрээг сунгасан нь түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй юм биш байгаа гэсэн хардлагыг төрүүлэх болж. Ажил авч, гүйцэтгэх ёстой компаниас хугацааны алдангийг тооцохгүй байх нь улсад ч хохиролтой. Нэгэнт л сонгон шалгаруулалтад орж, олон компанийг хоосон үлдээгээд ялсан санаатай юм бол ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэх л учиртай. Гэтэл хэн нэгний ивээлд багтаж, толгойгоо илүүлээд өнгөрнө гэдэг утгагүй. Тэгээд ч “Эх тэргүүн” гэгч компани нийслэлийн төсөвт төлөх ёстой байсан олон зуун сая төгрөгийг “өршөөсөн” нь дээрх мөнгийг зүгээр л “салхинд хийсгэчихлээ” гэсэн үг. Ер нь ч тэгээд Д.Авирмэд гэгч энэ хүнтэй холбоотой хэрэг нэгээр ч тогтохгүй юм билээ.” хэмээн өгүүлсэн байгаа юм.

Нэг зүйлийг хэлэхэд төр  засгийн хийж хэрэгжүүлж байгаа ажлыг бохир үйлдлээрээ буртагладаг нөхдүүдийн нэг бол Д.Авирмэд ажээ. Хэчнээн сайхан нэртэй төсөл хөтөлбөр байлаа гээд хэрэгжүүлэгч хүмүүс нь ийм байхаар улс орон яаж хөгжиж дэвжих билээ дээ. Улстөрийн намаар халхавч хийн өөртөө ашигтай зүйлсэд л гараа хөдөлгөдөг Д.Авирмэд нарын шимэгчдээс татгалзах цаг болжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

5 сарын халуухан Солонгос охид (фото)
5 сарын халуухан Солонгос охид (фото)
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.