Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар эргэн нийлэхгүйгээр салжээ

Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар эргэн нийлэхгүйгээр салжээСүүлийн үед СТА Б.Болд, Э.Чулуунчимэг нар эргэн нийлсэн, тоглолтынхоо ПИАР-ыг хийхийн тулд салсан хэмээх сенсаци дэгдээсэн гэх мэдээлэл олон нийтийн дунд болоод сошиэл ертөнцөд ихээхэн тархаж байна. СТА Э.Чулуунчимэг нөхрөөсөө салсан гэх сенсациас хойш ганцаарчилсан цомгийнхоо хэвлэлтийг явуулж, мөн баяруудаар ганцаарчилсан кино концертууд хүртэл хийж телевизийн хойморыг эзлээд амжсан. Тэрээр нөхөртэйгөө эргэж нийлэхгүй гэдгээ фэйсбүүк хуудсаараа хатуухан сануулсан. Хүмүүсийн хардаж байсанчлан хосууд эргэж нийлээгүй бөгөөд нийлсэн гэх шуммыг хуурамч хаягуудаар дамжуулан тарааж байгаа бололтой. Б.Болдтой нийлснээс хойш Э.Чулуунчимэг төрсөн өдрөө ч тэмдэглэх завгүй амьдрал, уран бүтээлийн төлөө 5 жил зүтгэжээ. Энэ жил 5 сарын 2-нд өөрийнхөө төрсөн өдрийг үзэгчидтэйгээ хамт нижгэр тэмдэглэхээр эртнээс бэлдэж байгаа гэх юм билээ. Ямартай ч ганц дайчин ганцаардахгүй гэдгийн жишгээр нөхрөөсөө салсан хэдий ч Э.Чулуунчимэг бүсгүй багаасаа дурлаж хайрлаж, мөрөөдсөн дуучныхаа карьерыг унагахгүйн тулд бүх насныханд хит болсон хэд хэдэн дууг гаргаад амжлаа. Өмнөхөөсөө улам өнгө засч, хаврын яргуй мэт дэлгэрч яваа Э.Чулуунчимэгийн ганцаараа туурвисан уран бүтээлүүд өмнөх он жилүүдийнхээс ч туршлагажсан гэдэгт сонсогчид дүн тавьж байгаа бизээ.

Сэлэнгэ аймагт түймэр гарчээ
Сэлэнгэ аймагт түймэр гарчээ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.