Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвлөлдөх санал асуулгад сонгогдох 750 хүний нэг нь Та ч байж мэднэ

Зөвлөлдөх санал асуулгад сонгогдох 750 хүний нэг нь Та ч байж мэднэУИХ-ын намрын чуулган хаалтаа хийхээс өмнөхөн буюу энэ оны хоёрдугаар сарын 7-нд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг баталсан билээ. Аливаа шийдвэр гаргах түвшинд олон нийтийн санаа бодлыг сонсож тусгах зорилготой энэхүү хууль  батлагдснаар ард түмэн төрийн эрх барих үйл ажиллагаанд идэвхтэй,  бодитой оролцох боломж бүрдэж байгаа юм.

Тэгвэл анхны зөвлөлдөх санал асуулгыг энэ сарын 29,30-нд Төрийн ордонд зохион байгуулахаар товлоод байна Энэ удаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар  анхдугаар санал асуулгыг  явуулах юм.

Өчигдөр УИХ  дахь намын бүлгүүд хуралдаж энэ асуудлыг хэлэлцсэж шийдвэрлэсэн бөгөөд  санал асуулгыг УИХ-ын намрын чуулганаас баталсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн хүрээнд хийх аж. Уг санал асуулгыг зохион байгуулах зардлыг төсөвт суулгаж, нийтдээ 200 сая төгрөг зарцуулахаар болтөлөвлөөд байна.

Энэхүү зөвлөлдөх санал асуулгад 750 хүнийг түүврийн аргаар сонгон шалгаруулах бөгөөд ингэхдээ  бүх ард түмнийг төлөөлж чадахүйц нийгмийн бүхий л давхаргынхныг хамруулах зорилго барьж буй юм байна.

Хуулийг гууль болгодог “Time square”, “River garden” хотхонуудын эзэн Д.Батаа нийтийн эзэмшлийн талбайд эзэн сууж, мөнгө нэхдэг болжээ!
Хуулийг гууль болгодог “Time square”, “River garden” хотхонуудын эзэн Д.Батаа нийтийн эзэмшлийн талбайд эзэн сууж, мөнгө нэхдэг болжээ!
 
ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/
ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.