Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэтийн ТУЗ-ийн гишүүд 4000 ам.долларын цалин авахгүй

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал болон шинээр томилогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн талаархи мэдээлэл нийгэмд түгээд байгаа. 

Харин энэ талаархи бодит мэдээллийг хүргэх зорилгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдээлэл хийлээ. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын гишүүдийн цалинг 4000 ам.доллар гэсэн ташаа мэдээлэл яваад байна. Энэ бол тийм биш ээ. Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг  хэрэгжүүлэх журам”-д төрийн өмчит аж ахуй нэгж, байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс ихгүй байна гэж заасан байгаа. Тийм учраас Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын гишүүд ч энэ хэм хэмжээнд захирагдана.

Тиймээс шинээр сонгогдсон Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийг их хэмжээний цалин хангамж эдлэх гэж байна гэж гүтгэх  хэрэггүй гэв. Харин  үйлдвэрийн Ерөнхий захирлын тухайд байгуулсан гэрээний дагуу цалин урамшууллыг нь тогтоодог гэв.  

Төр хүч хэрэглэж чаддаг бол буруу хийснээ бас залруулдаг байх хэрэгтэй
Төр хүч хэрэглэж чаддаг бол буруу хийснээ бас залруулдаг байх хэрэгтэй
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА