Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЖЛЫН ХУВЦАС, ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

АЖЛЫН ХУВЦАС, ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛНОДотооддоо үйлдвэрлэн МУ-нхаа хэрэгцээг бүрэн хангаж буй цөөн салбаруудын нэг нь ажлын хувцас юм байна. Хэдий дотоодынхоо хэрэгцээг хангаж буй болвч энэ салбарт ажиллаж буй компаниудын хамтын ажиллагаа, нэгдсэн арга хэмжээ бодлого байхгүйгээс хэт үнээр өрсөлдөх,  тогтвортой хөгжиж чадахгүй болох, салбарын нийтлэг эрх ашгаа хамгаалж, шийдэж чадахгүй байх зэрэг сөрөг үр дагаварууд гарч байна хэмээн үзэж салбарын компаниуд нэгдэн үзсэглэн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

Уг үзсэглэн нь АЖЛЫН ХУВЦАС ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ-2017 бөгөөд 2017 оны 4-р сарын 06-07 ны өдрүүдэд МХАҮТанхимд болох гэж байна.

Үзэсгэлэнгийн зорилго нь:

  1. Оёдлын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг таниулж сурталчилан Монгол Улсын оёдлын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах
  2. Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслийн зөв хэрэглээг таниулан дэлгэрүүлснээр хөдөлмөрийн осол эндлээс уридчилан сэргийлэх юм

Уг агра хэмжээний үеэр оёдол дизайны чиглэлээр их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутан сурагчдын дунд зарлагдсан “ХУВЦАС БУРХАН” ажлын хувцасны загвар зохион бүтээх уралдааны эцсийн шалгаруулалт, мөн шинэлэг загвартай ажлын хувцасны ЗАГВАРЫН ШОУ зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд төлөвлөгджээ.

           Энэхүү үзэсгэлэн нь анх удаа болж байгаа, оёдлын компаниуд нэгдэн бие даан зохион байгуулж байгаа, оёдлын чиглэлээр сурч буй хүүхдүүдийг дэмжин хөгжүүлж, ур чадвар олгох тэмцээнтэй хамтатгаж байгаа зэрэг  онцлог давуу талыг агуулж байгаагаараа ач холбогдолтой.

Мөн үзэсгэлэнгийн үеээр салбарын компаниудын захиралуудын зөвлөлдөх уулзалт болох юм байна.

Ерөнхий зохион байгуулагчаар “ОЁДЛЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХӨГЖИЛ НЭГДЭЛ” ТББ

Хамтран зохион байгуулагчаад SAFETY MALL-Ажлын хувцасны бөөний төв ажиллаж байгаа ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 90208023, 90208026

Хэт халуун зурагнууд - 55 (100 фото)
Хэт халуун зурагнууд - 55 (100 фото)
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.