51% хэнийх вэ? Сонирхолтой таамаглалууд
Энэ 7 хоногт Facebook-т трэнд болж, эргэн тойронд сурталчилгаа нь яваад байгаа цагаан дээр улаан өнгөөр “51% хэнийх вэ?” гэсэн бичгүүдийг хараад та юу гэж бодсон бэ? Сошиал ертөнцөөр энэ 7 хоногт олон хүмүүс таамаглал дэвшүүлэн, энэ талаар ярилцсан байна.
Яг үнэндээ “51% хэнийх вэ?” гэдгийг сэтгүүлч миний бие юу гэдгийг нь мэдэхгүй, сонирхсоор байгаа бөгөөд өөрийн зүгээс таамаглал дэвшүүлэн найзуудтайгаа мөрий тавьсан байгаа.
- Хамгийн түрүүнд улс төртэй холбож ойлгон, ихэд бухимджээ.
- Бүсгүйчүүд аливаа %-тай постыг шууд хямдрал, урамшуулал гэж ойлгодог байна. Хаа нэгэн газар супер хямдрал зарлахыг хүлээсэн бүсгүйчүүд олон байна лээ.
- Хавар боллоо хайр ирлээ гэдэг байсан бол одоо хаврын синдром эхэллээ гэдэг болж. Тэгвэл нам, бүлэг этгээдийн зохион байгуулалттай хөдөлгөөн гэж ойлгосон маш олон хүнтэй таарлаа.
- Зарим вэб сайтуудын баннер дээр энэхүү сонирхолтой сурталчилгаа тавигдсан бөгөөд сайн дураараа вэбүүд тавина гэж байхгүй. Тэгэхээр зохион байгуулалттайгаа түгээгдэж байгаа 51% хэнийх вэ яг юу юм бол оо???
- Зарим нь яг юу гэж ойлгоод ч байгаа нь ойлгомжгүй байсан бөгөөд 51% хэнийх вэ? хуудасны доорх комментууд нэг иймэрхүү...
- Их л гоё зүйл гэдэгт итгэсэн хүмүүс бол өөртөө авахыг маш их хүссэн байна.