БНХАУ-ын "Чалко" компанид төлөх өрийг 100 хувь төлж барагдуулжээ. Энэ талаар өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордонд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд мэдээлэл хийх юм байна.
“Эрдэнэс Таван толгой” ХК нь 2011 оны долдугаар сарын 26-нд Хятадын төрийн өмчит Чалко компанитай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларыг авч байжээ. Тус урьдчилгаа төлбөрийг барагдуулахын хүрээнд 2016 оны хоёрдугаар сараас эхлэн Чалко компанид сар тутам доор хаяж 200 мянган тонн нүүрс нийлүүлэхээр тохиролцсон байсан аж.
Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн мэдээлэх болно.