Статистикийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд 21 аймаг, 330 сум, 1726 багийн статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нарт статистикийн мэдлэг, ур чадварыг олгох сургалт өнөөдөр Дархан-Уул аймагт эхэллээ. Сургалтанд аймгийн 4 сум, 26 багийн 60 гаруй ажилтан албан хаагчид хамрагдсан байна.
Энэ үеэр статистикийн салбарт үр бүтээлтэй ажилласан Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн С.Батцэнгэл, Б.Нармандах судлаач Д.Хүрэлчимэг нарыг “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, Шарын гол сумын Санжит багийн Засаг дарга Д.Энхцацраг, Хонгор сумын 1-р багийн Засаг дарга Б.Гантөгс, Дархан сумын 6-р багийн зохион байгуулагч Н.Болорзаяа нар Үндэсний статистикийн хорооны “Хүндэт жуух” бичгээр шагнагдсан юм.