Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг томиллоо

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг томиллооӨнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг дэд сайдаар томилоод байна. 
Дэлэгийн Загджав 1964 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. Ховд аймгийн Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн.
Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор.
Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэс, "Алтай интернэйшнл” ХХК-д ажиллаж 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Мөн Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ЗӨВ МЕНЕЖМЕНТЭЭР ЧИГЛҮҮЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛНЭ
АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ЗӨВ МЕНЕЖМЕНТЭЭР ЧИГЛҮҮЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛНЭ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА