Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд та, Д.Загджав шиг хүнийг Мэргэжлийн Засгийн газартаа багтаах нь уу?

Ерөнхий сайд та, Д.Загджав шиг хүнийг Мэргэжлийн Засгийн газартаа багтаах нь уу?

Д.Загджавыг  дэд сайдаар томилох асуудлыг өнөөдөр Засгийн хуралдаанаар хэлэлцэн, шийдэх аж. Тэгэхээр Х.Бадамсүрэнг Эрдэнэтийн захирлаар явах сураг гарсантай зэрэгцэн Төрийн ордон дахь гүйдлээ идэвхжүүлсэн тэрбээр дэд сайдаар ажиллах тохироогоо сүрхий сайн хийжээ. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын хамт МАХН-нд элсэх гэж байгаад больж байсан гэгддэг тэрбээр тухайн үед тэсч үлдсэндээ өдгөө баярлаж суугаа биз ээ. Улстөрчийн хувьд нэр сүр тааруу тэрбээр улс орон хямарсан, хаа сайгүй хэмнэх тухай ярьж байхад, ихээхэн шүүмж дагуулдаг дэд сайдын албанд ирэх гэж байгаа нь тиймхэн л хэрэг юм л даа. Дэд сайд гэдэг бол сайдынхаа ажлын ихэнхийг нугалдаг нэлээд чухал ажил гэж энэ албыг хамгаалагсад хэлж ярьдаг. Тэгвэл Д.Загджавын тухайд ирэх гэж байгаа салбартай нь холбоотой туршлага сэлт гээд байх юм үгүй. Эсрэгээрээ хэл ам татласан түүх нэлээд бий. Тэгэхээр мэргэжлийн гэх тодотголтой засаг мэргэжлийн бус ийм нөхдүүдээр кабинетаа дүүргэж буй нь араасаа шүүмж дагуулахаас өөр аргагүй л хэрэг л дээ.

Сүүлийн үед Энх тайван найрамдлын байгууллагын ерөнхийлөгч гэх сүржин статустайгаар хэвлэлээр бичигдэх болсон Д.Загджав ноёнтны тухайд хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсоныхоо дараа Д.Зоригт  нарын хамт  “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ эрүүгийн цагдаагийн газрынханд баригдсан гэх асуудалд орж байсан билээ.  Нэр нөлөө бүхий гишүүд холбогдсон учраас цагдаагийнхан хэргийг хэрэгсэхгүй болгох вий гэсэн хардлага байсанчлан хэрэг замхарсан байдаг. Гэхдээ хэрэг хэрэгсэхгүй боллоо гээд хууль журмыг гишгэлдэг, ёс зүйгүй этгээдүүдийн үйлдлийг нийгэм санах ойтой байх ёстой юм.Тэрбээр  гишүүнээр сонгогдсоноосоо хойш хуулийг гууль гэж санадагаа утгаар нь харуулсан нэгэн. Ямартаа л Засгийн газрын ордноос гарч явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж машин мөргөөд хэргийн газраас зугтсан тухай нь хэвлэлүүд бичиж байсан билээ. Машинаа мөргүүлсэн залууд цонхоороо туслахынхаа нэрийн хуудсыг өгсөн гэж байгаа. Туслах руу яриад мөнгө авчих, би ингээд явлаа хэмээн яаран явж одсон түүнд хариуцлага тооцох чадамжтай замын цагдаа манайд даанч байхгүйг  хэвлэлийнхэн бичиж нийтэлж байлаа.

За мөн түүний нэр яах аргагүй Богдхан уулыг хормой хотоос нь сэглэсэн асуудалд холбогдоно. Хан-Уул дүүргийн Засаг дарга байсан  тэрбээр  250 гаруй иргэнд зөвшөөрөлгүйгээр газар олгосон гэх мэдээлэл байдаг. Д.Загджавын хууль бус үйлдлийг тухайн үед таслан зогсоохоор Байгаль орчны яамнаас Нийслэлийн Засаг даргад хууль бусаар зөвшөөрөл олгосон шийдвэрийг нь хүчингүй болгуулах гэж хоёр ч удаа бичиг явуулахад шийдэж өгөөгүй гэнэ. Яагаад гэвэл Газрын тухай хуулиараа бол дээд шатны дарга доод шатныхаа хүний хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй байдаг ч ямар нэг арга хэмжээ аваагүй байдаг аж.

Мэдээллүүдээс үзэхэд түүнтэй холбоотой газрын асуудал олон. Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дvгээр сургууль болон 12 дугаар цэцэрлэгийн ойролцоох газар 50 метр хүрэхгүй газарт хууль бусаар шатахуун түгээх станц барьж байгаа талаар мэдээлэл гарч байсан билээ. Тэгвэл Д.Загджав гуай тэр газрыг олгосон байдаг. Түүний нэр холбогддог энэ мэт асуудал олон. Гэвч тэрбээр юу ч болоогүй юм шиг явж л байдаг. Өдгөө бүр Дэд сайдаар суух нь.

Засгийн тэргүүн Ж.Эрдэнэбат ийм л хариуцлагагүй нөхрийг багтаа нэмэх гэж байна даа.

 Эх сурвалж: Шуурхай.мн

С.Зоригийг хөнөөсөн гэж яллагдсан Ц.Амгаланбаатар нарыг гэрчүүд шууд таньжээ
С.Зоригийг хөнөөсөн гэж яллагдсан Ц.Амгаланбаатар нарыг гэрчүүд шууд таньжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.