Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусны мөнгөний хайрцагт дутуу мөнгө хийх нь энгийн үзэгдэл болсон гэв

Автобусны мөнгөний хайрцагт дутуу мөнгө хийх нь энгийн үзэгдэл болсон гэвМанай Улсын нийтийн тээвэр картын системд шилжээд багагүй хугацаа өнгөрлөө. Нэг талаар энэ нь дэлхийн бусад хотуудын жишгийг дагасан ухаалаг шийдэл боловч нөгөө талаар нийтийн тээвэр алдагдалтай ажиллах нэг үндэс болж байна.

Тодруулбал, Нийтийн тээвэр картын системд шилжсэнээр жолооч автобусны бэлэн мөнгөний хайрцагнаас мөнгө хулгайлж, иргэд дутуу мөнгө хийж, таван зуутын дэвсгэртийг хоёр хувааж талыг нь хийх тохиолдол ихээр гарах болсон. Нэгэн үе хэзээ ч дасахгүй мэт санагдаж байсан нийтийн тээврийн салбарын шинэчлэлд иргэд аль хэдийнэ дасч, урд хаалгаараа ороод карт уншуулах машинд цүнхээ ганц удаа дараад, харин буухдаа хойд хаалганы хажууд байрлах машинд дахиж нэг дараад бууж хэвшчээ.

Урьдын цагт ааштай, омогтойгоороо алдартай кондукторт чичлүүлж, чимхүүлж, өшиглүүлж, хараалган байж бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг байсан иргэдийн хувьд энэ хэрэглээ үнэхээр нүдээ олсон, оновчтой соёлтой шийдэл болсон нь илхэн харагдана. Гэхдээ картаар биш бэлэн мөнгөөр үйлчлүүлэгчид цөөнгүй байгаа нь энэ шинэчлэлийн хамгийн том асуудал байлаа. Тодруулбал, бэлэн мөнгөөр зорчиж буй иргэдийн ихэнх нь н 100-тын дэвсгэртээр буюу задгай мөнгөөр үйлчлүүлж байгаа харагдсан юм.

Энэ нь нийтийн тээврийн хэрэгслийн алдагдалтай ажиллаж буйн шалтгаан юм. Учир нь задгай мөнгөөр үйлчлүүлж байгаа ихэнх хүмүүс яаж 500 төгрөг хүрэх вэ дээ гэмээр мөнгийг мөнгөний хайрцагт хийдэг байна. Тэдний хувьд бүхэл 1000 төгрөг барьж орж ирсэн хүмүүс хамгийн том асуудал болдог аж.

Энэ талаар автобусны жолоочоос тодруулахад, " бүхэл 1000 төгрөг хийсэн хүмүүс заримдаа хариултаа авч чаддагүй. орж ирсэн хүмүүсээс "500-гаа наашаа өгчих" гээд гараа сарвайх боловч зарим нь сонсоогүй царайлан мөнгөө яаран хайрцагт хийж, зарим нь "дутуу шдээ" гээд нүдээрээ ирмэж харагддаг. Бараг бүх хүн дутуу эсвэл уранхай тасархай мөнгө хийдэг гэхэд хилсдэхгүй. Бид нарт тэр болгон хүмүүсийн мөнгийг тоолоод байх боломж байдаггүй. Бүхэл 500 төгрөг хийх хүмүүс хуруу дарам цөөхөн. Голдуу задгай мөнгө хийдэг. Ингэхдээ 100, бүр 10, 20 төгрөг ч хийх юм. Манай иргэдийн ухамсар их муу байна. Зарим нь 1000 төгрөг барьж орж ирчихээд 500 төгрөг сураглаж, нүд хариулж байгаад шуудхан суудал бараадах тохиолдол ч их гардаг. Бүр өндөр настнуудад олгосон хөнгөлөлттэй зорчих эрхийн картаар хүү нь эсвэл охин нь үйлчлүүлэх, сурагчийн цахим картаар насанд хүрсэн хүн үйлчлүүлээд явах ч тохиолдол гардаг. Мөн уранхай, тасархай мөнгө маш их гарч ирдэг гэсэн. Тэр бүрт би шаардлага тавиад байнга хянаад хүн бүрийн мөнгийг уранхай, тасархай байна уу, дутуу байна уу гээд шалгах боломжгүй. Зарим тохиолдолд тйим байна шдээ гээд хэлдэг ч юу яриад байгаа юм үгүй гээд гүрийчихдэг. Тэр хайрцагнаас мөнгийг нь гаргаж ирээд тоолох боломжгүйгээс хойш тэгээд л дуугүй өнгөрдөг. Уг нь иргэд маань нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа бол мөнгөө төлөх ёстой гэдгээ ухамсарлах л хэрэгтэй байна" гэсэн юм.

Нэг үеэ бодвол нийслэлчүүд бид нийтийн тээврийн шинэчлэлд хэдийнэ дасч, ухаалаг соёлтой хэрэглээг сонгох болсон. Гэвч зарим ухамсаргүй иргэдээс болж нийтийн тээврийн салбар алдагдал хүлээсээр байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн том гарц нь бүх хүмүүсийг смарт карттай болгох юм. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэдийн 40 хүрэхгүй хувь нь л смарт картыг хэрэглэж байгаа гэсэн судалгаа гарчээ. Арга ч үгүй биз дээ. Иргэд цахим карт авч 500 төгрөгөөр зорчихоос илүү 200, 300 төгрөг хийж зорчихыг илүүд үзэж байна. Үүнээс л үүдэж нэлээд хэл амтай эхэлсэн ч дэлхийн жишгийг дагаж хийгдсэн ухаалаг автобус төсөл өнөөдөр үр дүн муутай байна гэж дүгнэгдэхэд хүрч байна. Өөрөөр хэлбэл ухаалаг автобус төслийг ухамсаргүй иргэд үр дүнгүй болгож байгаа юм.

Т.Гэрэл

Танилц: Монголын шинэ трансжендер мисс Амина
Танилц: Монголын шинэ трансжендер мисс Амина
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.