Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашины хурдны замын хамгийн урт нүхэн гарц

Автомашины хурдны замын хамгийн урт нүхэн гарцУул нүхлэн зам тавих нь дэд бүтцийн салбарын хамгийн хэцүү аргуудын нэгт зүй ёсоор тооцогддог. Тэгвэл Швейцари улсад өнгөрөгч 2016 онд дэлхийн галт тэрэгний хамгийн урт нүхэн гарц нээлтээ хийсэн. Нийтдээ 57 км урт шинэхэн нүхэн гарц өнгөрөгч оны сүүлээр бүрэн ашиглалтад орсон. Энэ нүхэн гарцыг байгуулах эсэхийг Швейцаричууд 1992 онд бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэсэн бөгөөд 17 жил үргэлжилсэн барилгын ажил ажилд нийтдээ 12 тэрбум америк доллар зарцуулагдсан байна.

Тус нүхэн гарц Альпийн нурууг нүхлэн гарсан галт тэрэгний анхны нүхэн гарц гэдгээрээ онцлогтой. Мөн нүхэн гарцын зарим хэсэг Альпийн нурууны гадаргуугаас 2 мянга 300 метр хүртэл гүн хэсгээр дайран өнгөрч байгаа гэдгээрээ дэлхийн хамгийн гүн нүхэн гарцад тооцогдож байгаа юм. Дашрамд дурдахад, энэ замыг байгуулахаас өмнө Япон улсын “Сэйкен” нэртэй 54 километрийн урттай хонгил дэлхийд хамгийн урт уулын нүхэн замд тооцогддог байсан.

Тэгвэл Төвдөд дэлхийн хамгийн урт автомашины хурдны замын нүхэн гарц ирэх намар нээгдэх нь. Тодруулбал, Төвдийн Лхас хотыг Хятадын Сичуан мужтай холбосон нүхэн гарцыг байгуулснаар Төвдөөс Хятад хүрэх хугацааг 2 цагаар наашлуулж байгаа юм. Хэрвээ энэ гарц нээгдвэл хамгийн урт бөгөөд хамгийн өндөрт баригдсан нүхэн гарц болох юм. 7 км-ийн урттай энэхүү нүхэн гарц нь далайн түвшнээс дээш 6168 метрийн өндөрт, Чола уулын оргилоор тавигдаж байна. Харин төслийн нийт өртөг нь 170 сая америк доллар болж байна. Нүхэн гарц нээгдсэнээр, тус замаар зорчих тээврийн хэрэгслийн тоо 4000-5000-д хүрнэ гэж тооцоолж байна.

Г.Одбаяр олимп, дэлхийн аваргуудыг ялж Бакугийн “Их дуулга”-д түрүүллээ
Г.Одбаяр олимп, дэлхийн аваргуудыг ялж Бакугийн “Их дуулга”-д түрүүллээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.