Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Далай лам Mонголчуудыг архиа багасгахад нөлөөлсөн

Далай лам Mонголчуудыг архиа багасгахад нөлөөлсөнБуддын шашны тэргүүн Далай лам өчигдөр Америкийн “НВО” сувагт ярилцлага өгсөн байна. Тэрбээр ярилцлагынхаа үеэр монголчуудын тухай ярихдаа “Намайг Монголд айлчлахад монголчууд их архи уудаг байсан. Миний сэтгэл маш их өвдсөн. Тиймээс би “Архиа бага уу, айргаа их уу” гэж хэлсэн юм. Түүнээс хойш монголчууд архи бага уудаг болсон” гэжээ.

Далай лам айргийг морины сүү гэж тайлбарлахад сэтгүүлч гайхан “Монголчууд архины оронд тэгээд морины сүү уудаг болсон юм уу” гэж хошигносон гэнэ. Нээрэн ч бид сүүлийн үед архины хэрэглээгээ багасгасан мэт санагдана. Саяхан л гэхэд үндэсний уламжлалт баяр цагаан сар болж өнгөрлөө. Энэ үеэр айл болгон баярын ширээгээ архиар дүүргэдэг байсан цаг өнгөрч сүү цагаан идээгээ элбэг дэлбэг тавьж ирсэн зочид ч согттолоо архи нэхэхгүй бид соёлтой өнгөрөөлөө. Тэгэхээр хүмүүсийн ухамсар илт дээшилж олдохгүй юм ууж байгаа юм шиг ууж, айл хүндрүүлж энд тэнд тасарч унаж, гадаа хонож гар хөлөө тайруулах явдал багассан нь яалт ч Далай ламын хэлсэн үг нөлөөлсөн гэхэд хэн ч маргахгүй биз ээ.

Б.Саруул

- See more at: http://www.unen.mn/content/72069.shtml?alias=freetopic#sthash.bu7Q5EKv.dpuf

Д.Загджав Дэд сайдын суудалд тухлахын тулд ямар тохироо хийв!
Д.Загджав Дэд сайдын суудалд тухлахын тулд ямар тохироо хийв!
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА