УИХ-ын гишүүн асан, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын Дарга Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газарт хандсан билээ.
Тэгвэл энэ асуудлаар Г.Уянга өнөөдөр АТГ-т тайлбар өгөхөөр болжээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Рио Тинто” компани болон Мүүнийн шашинтнуудаас авлига авсан байж болзошгүй гэж үзэж холбогдох баримтуудыг АТГ шалгуулахаар өгсөн юм.
Тодруулбал түүний илгээсэн баримтуудад 2012 онд Ц.Элэгдорж “Оюу Толгой” компаний Brain Marsden гэгчтэй Р13271 тоот гэрээ хийж, “Brauhaus” хотхоноос 7 тоот байрыг 36 сая 360 мянган төгрөгөөр хувьдаа хүлээн авсан.
2011 оны 9 дүгээр сард “Рио Тинто” компани Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрийн бус байгууллагад зориулж 3 сая хүртэл америк доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-ын Денвер хотноо зохион байгуулсан...” хэмээн дурдсан байна.