Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бурхан халдун ууланд гарсан галыг шуурхай унтраажээ

Бурхан халдун ууланд гарсан галыг шуурхай унтраажээЭнэ сарын 5-6-нд шилжих шөнө Бурхан Халдун хайрханы дунд овоонд арц, хүж, зулын галнаас үүдэн гал гарч, улмаар ой мод руугаа оч үсэрч ойр орчмын 3, 4 мод шатаж байхад нь "MONGOLIAN PAJERO CLUB"-ийн 23 залуу тааралдаж тухайн орчимд байсан найман залуу болон байгаль хамгаалагч нартай хүч хавсран гал түймрийг яаралтай унтраажээ.

Сар шинийн баярын өдрүүдээр Сүхбаатар аймагт хорио тавигдсанаас үүдэн Шилийн Богд уулыг зорихоор төлөвлөж байсан иргэд олноороо тус хайрханыг зорьж хайрханы орчимд хог хаягдалаа ил задгай хаях нь ихэссэн мэдээлэл гарсны дагуу сонирхлын бүлэг клубууд нэгдэн тухайн орчимд цэвэрлэгээ хийж хог хаягдлыг зайлуулах ажлыг зохион байгуулж байсан билээ. Тухайн орчны хамгаалалтын захиргаа хараа хяналтаа сайжруулж тухайн бүс нутгийн аюулгүй байдлыг онцгой анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг энэ удаагийн галын аюул тод томруун харуулж өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1
Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА