Энэ мэдээ хуучирсан буюу 2017/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС ЕРДИЙН ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ БЯМБА, НЯМ ГАРАГТ АЖИЛЛАНА

Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ -аас сар шинийн баярыг тохиолдуулан нэмэлт цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа билээ. Тэгвэл энэ сарын 25, 26-ны өдөр буюу бямба, ням гарагт тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн хамт олон 09:00-18:00 цаг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах болно.

Сар шинийн баярыг тохиолдуулан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэг цэгийн бүх үйлчилгээг дараах салбаруудаас авч болно. Үүнд:

  1. Баянзүрх дүүргийн 17-р хороо, “Дахүрээ” дэх салбар
  2. Баянзүрх дүүргийн 8-р хороо Хилчний 1-р гудамж “Таван ган трейд” ХХК-ийн байр
  3. Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо “Синчи Ойл” ХХК-ийн байр
  4. Баянгол дүүргийн 20 -р хороо “Хөсөг трейд”-ийн байр

Мөн та http://www.transdep.mn хаягаар орж Автотээврийн үндэсний төвийн бүхий л мэдээ мэдээлэл, салбаруудын байршилыг харах боломжтой бөгөөд Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой үнэ тариф, цагийн хуваарь, утасны дугаар, бүрдүүлэх баримт бичиг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг та 1900-1234 дугаарын утсаар лавлах боломжтой юм.

П.Цагаан: Соёлын дархлаа суларч байгаа нь харамсалтай
П.Цагаан: Соёлын дархлаа суларч байгаа нь харамсалтай
 
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.