Энэ мэдээ хуучирсан буюу 2017/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Чойжилсүрэнгийн сайдын Рапид харш хорооллын 25-р байрны лифт унажээ

Б.Чойжилсүрэнгийн сайдын Рапид харш хорооллын 25-р байрны лифт унажээ

Хан-Уул дүүргийн XV хороо Рапид харш хорооллын 25 дугаар байрны лифт дөнгөж сая 21:00 цагийн үед унажээ. Лифт унах үед дотор нь нэг эмэгтэй дөрвөн настай охинтойгоо зорчиж байжээ. Тэднийг долоон давхарт явахад нь гэнэт тог тасарч лифт доош унасан байна. Лифтэнд сууж явсан тус байрны оршин суугчаас тодруулахад “Бид B1 давхарын гражнаас лифтэнд суусан. Манайх 12 давхарт байдаг. Долдугаар давхарт явж байхад гэнэт тог тасарч лифт доош унасан. Доошлохдоо хурд нь удааширч буцаад В1 давхарт ирж лифтны хаалга онгойсон. Тэнд СӨХ-ны хүмүүс ирчихсэн “Бид цахилгаан салгах шаардлага гараад, лифтийг зогсоолоо” гээд хэнэг ч үгүй зогсч байсан. Намайг охинтойгоо лифтэнд суухад тэд зогсч байсан. Биднийг лифтэнд сууж байхын харсаар байж ийм хариуцлагагүй байж болохгүй. Та нар яагаад хүн лифтээр зорчиж байхад цахилгаан таслаж лифт унагааж байгаа юм гэсэн чинь “Чамд хамаагүй, бид ажлаа мэдэж байна. Зайл” гэж салаавч хүртэл өгсөн. Сая гэртээ орж ирээд тайвширч чадахгүй сууж байна. Охины маань царай цонхийгоод одоо хүртэл шокноос гарч чадахгүй байна” гэсэн юм. Тус хорооллыг Сангийн сайд Чойжилсүрэнгийн “Хурд групп” барьсан юм.

“Рио Тинто” Монгол компанийн газрыг булаажээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА